М.Энхсайхан: Би ямар ч буруугүй

Ерөнхий сайд асан М.Энхсайханд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ талаар М.Энхсайханы мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Шүүх хурал энэ сарын 23-нд болохоор товлогдлоо. Би ямар ч буруугүй. Манай өмгөөлөгч гомдол гаргаж, миний зүгээс ч хүсэлт гаргасан. Тавантолгойн асуудалд Ц.Элбэгдоржийн дэмжлэг гэж яриад байгаа. Яагаад энэ хүний дэмжлэг нь хорлон сүйтгэх ажиллагаа болчихдог юм гэдгийг мөрдөн байцаалтад буцаагаад тодруулаач гэдэг хүсэлт гаргасан. Би бол УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө яллагдагч болчихоод явж байна. Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, өргөн барьсан төслийг хүлээж авсан УИХ-ын дарга З.Энхболдыг энэ хэргийг шүүх ажиллагаа явуулахад бүтэн болгож өгөөч гэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "100 жил үнэгүй” өгөх гэж худал яриад нэлээд улстөржүүлсэн. Тиймээс юуг үнэгүй гээд байгаа юм, юуг 100 жил гээд байгаа тухай Ерөнхийлөгч Баттулгаас мэдүүлэг авах хүсэлт гаргасан. Хорлон сүйтгэх гэж буруутгаад байгаа учраас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхээс мэдүүлэг аваач гэдэг хүсэлт тавьсан. Нэг хэргийг хоёр талаас нь хараад байна” гэв.
Б.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол орныг хорлон сүйтгэсэн хүн хариуцлага хүлээх ёстой.
chi bol hamgiin ih buruutai hvn shvv gedgiig ard tumen medej bgaa bitgii gonshignood bai er hvn shig bai ok
Зөв зөв хэн хуулийн өмнө очихоод би буруутай намайг яллаач гэх юм зөв ч дээ барьцаад байвал монгол хүний ген чамд алга даа