ЭРҮҮЛ МЭНД

Д.Наранбаатар: Вирус устгадаг зүүлт бол луйвар

УИХ-ын гишүүд, хотын даргаас авхуулаад жирийн иргэд вирусээс хамгаалагч картыг олноор зүүж байна. Үүнийг “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “өвчнөөр дамжуулан хийж байгаа луйвар” гэж хэлэв. Монголд одоогийн байдлаар Virusshutout Mongolia болон Airdoctor гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан худалдаалж байна. Хоёул Японд үйлдвэрлэгдсэн.

Энэ тухай Д.Наранбаатар “Их хурлын дарга,С.Жавхлан гишүүнээс авахуулаад нийт есөн гишүүн энэ вирус хамгаалагч картыг зүүсэн байна. Есөөс нь гурав нь л маскаа зүүгээд,үлдсэн нь зүүхгүй байх жишээний. Үүнийг ажилладаг гэж итгээд маск зүүх хэрэггүй юм байна гэж бодож байна. Шулуухан хэлэхэд энэ бол зүгээр л хүнийг айдсаар нь далимдуулан хийж байгаа луйвар. Өөр юу ч биш.

Вирус устгагч гэж нэрлээд буй картны гол орц найрлага юу вэ?

  • Хлорын давхар исэл
  • Байгалийн циолит гэсэн хоёрхон зүйл гол орц нь болдог байна.

Хлорын давхар ислийг ширээний тавцан,тавиур зэргийг ариутгалын бодисоор хэрэглэдэг. Харин хлорын давхар исэл хий байдлаараа хүний амьсгалын эрхтэн лүү орвол маш хүчтэй исэлдүүлэгч учраас хүнд хортой. Юун карт болгоод зүүх нь битгий хэл эрүүл мэндэд хортой.

Airdoctor гэхэд бүх төрлийн вирус,бактери, мөөгөнцрийг устгаж таны ойр орчинд нэг метр радиус дотор аюулгүй бүрхүүл үүсгэн хамгаалдаг мэтээр их амархан зүйл ярьж байна. Коронавирус нь агаар дуслын замаар халдварладаг. Шүлсний бичил дусалд дугтуйлагдчихсан вирус хүний ам хамраар ороод,уушгинд орж хатгаа үүсгэнэ. Ийм байхад тэр картыг зүүгээд ямар ч хэрэг байхгүй. Үүнийг шинжлэх ухааны эхний А үсэг хэлдэг хүн мэднэ. Хэрвээ энэ карт ажилладаг байсан бол хүн төрөлхтөн хэдэн мянгаараа амь насаа алдаад суухгүй байсан.

Эдгээр хоёр бүтээгдэхүүн хоёул Японоос гаралтай гэж байна. Үнэхээр үр дүнтэй байсан бол Япончууд өөрсдөө хэрэглээд,онц байдал зарлах дээрээ тулахгүй байх байсан

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button