ЭРҮҮЛ МЭНД
Д.Нямхүү: 83 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн шинжилгээний хариуг өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр: ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 83 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд сөрөг буюу коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд байгаа 62 хүний давтан шинжилгээ хийсэн. Мөн Замын-Үүдээс тандалтын зорилгоор таван сорьц авахад мөн коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн ажиглалт, хяналтад байна. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байна. Хариуг маргааш танилцуулна. Франц иргэний шинжилгээнд нэг сорьцод эерэг гарч, бусад дөрвөн сорьц нь сөрөг гарч байгаа. Хамар залгиур, шээс, өтгөн, цусанд мөн үздэг. Удахгүй бүгд сөрөг гарч эдгэх байх гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.