Нийгмийн

Төгсөх ангийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг буцаан олгоно

Коронавирусийн дэгдэлтиийн улмаас боловсролын байгууллагын үйл ажиллагаа үндсэндээ зогсчхоод буй.  Их, дээд сургууль болон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр болсон билээ. Харин хичээл сургалт нь тасалдсан оюутнуудын дотуур байрны төлбөрийг нь буцаан олгож эхэлжээ.

Тухайлбал, МУИС оюутнууддаа дотуур байрны төлбөрийг нь хоёрдугаар сараас өгч эхэлсэн байнх. Мөн МУБИС оюутнуудад төлбөрийг нь 100 хувь буцаан өгч байгаа аж. Харин СУИС дотуур байрны төлбөрийн буцаан олголтыг  ирэх жилийн төлбөрт шилжүүлэхээр болжээ. Ингэхдээ тухайн оюутан өргөдлөө өгснөөс хамаарах юм байна.

Оюутны дотуур байрны төлбөрийн буцаалтыг төгсөх ангийн оюутнуудад олгож байгаа аж. Харин нэг, хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын төлбөрийг ирэх жилийн байрны төлбөр рүү шилжүүлэхээр болжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daraa jil oyutnii bairand dahij orohgv hvvhdvvd ch bga shdee ted nariigaa bodoltsoj bolohgv ym bhda arai haritsangui ym shig sanagdaj bn bas ШУТИС iin dotuur bairnuud ygd medegdel hiihgv bga ym be negent hicheel orohgvges hoish

зочин
зочин

ХҮИС-ийн захиргаа оюутнуудадаа энэ талаар мэдэгдэл хийхгүй байгаа. Энэ асуудлыг сурвалжилж өгнө үү?

zochin
zochin

SHUTIS tegsekh outnuudaa khediid tegsgekh be, mash ikh khund baidald orloo / ebchin/

Холбоотой мэдээ

Back to top button