НИЙГЭМ

Шатахууны чанар, дүүргэлт, дутуу шахалтад хяналт шалгалт хийнэ

ШӨХТГ-аас цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

Тус газрын дарга Б.Лхагва "ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт  хийх хоёр ажлын хэсэг гаргалаа. Шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжид түүврийн аргаар шалгалт хийнэ. Хөндлөнгийн иргэдийн төлөөллийг оруулж шалгалтын ажлыг явуулна.Шалгалтын үр дүнг газар дээр нь гаргах боломжгүй. Иймээс шатахууны дээжийг нь авч мэргэжлийн  лабораторийн газраар дүн шинжилгээг хийлгүүлнэ. Нийслэл дэх бүх шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийх боломжгүй учир түүврийн аргаар хийнэ. Иймээс шатахуун түгээх станцууд бидний шалгалтын ажилд саад учруулахгүй шатахууны чанар,  шахалтын байдлыг ил тод мэдээлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хяналт шалгалтын ажиллагааг энэ долоо хоногт явуулж, албан ёсны дүнг ирэх долоо хоногт танилцуулна” гэв.

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button