НИЙГЭМ
ОХУ БНХАУ-аас 1.2 сая хамгаалах хувцас авахаар гэрээ байгуулжээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
Хурлын эхэнд “ОХУ-д өчигдрөөс хойш 6000 гаруй шинэ тохиолдол нэмэгдэн, 41 иргэн нас баржээ. Халдвар авсан иргэдийн 60 гаруй хувь нь хөнгөн, балархай хэлбэрээр илэрч байгаа гэсэн дүгнэлттэй. В.Путин дөрөвдүгээр сарын 28 гэхэд эрүүл мэндийн бүх байгууллагууд коронавирусийн тэмцэхэд шаардлагатай хэрэгслээр 100 хувь хангагдсан байхыг даалгалаа.
Оросууд дотооддоо 25 мянган хамгаалах хувцас үйлдвэрлэхээр болсон. 1.2 сая хамгаалах хувцас БНХАУ-аас авахаар гэрээ байгуулсан. Үүнийхээ 300 мянгыг нь хүлээн авах гэж байгаа юм билээ” гэв.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.