Н.Өнөрцэцэг: Ч.Чинбат хурандаа намайг түлхэж, цохиод зогсохгүй утас булааж авсан

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбат энэ сарын 17-нд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, тус сайт нь ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон түүний хүү, эхнэртэй холбоотой баримтуудыг дэлгэн нийтэлжээ. Иймд тэд тагнуулын байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Энэ дагуу /2020.04.17/ Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс мэдүүлэг авах үеэрээ биед халдсан аж.
Эл асуудлаар өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон өөр хэргээр хохирсон www.dorgio.mn мэдээллийн сайтын сэтгүүлч А.Баярмаа нар мэдээлэл хийлээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Манай сайтын зүгээс ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон түүний хүү, эхнэртэй холбоотой баримтуудыг дэлгэн нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор тэд тагнуулын байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу энэ сарын 17-нд Ч.Чинбат хурандаа надаас мэдүүлэг авах үеэр миний биед халдсан.Ч.Чинбат хурандаа намайг намайг түлхэж, цохиж өрөөнөөсөө гарахын шаардсан. Улмаар миний утсыг булааж авсан. Энэ үеэр гаднаас Цагдаагийн ажилтан орж ирсэн. Намайг зодуулсан бичлэг тархсаныг хараад миний эрхийг хамгаалахаар орж ирж байгаа юм байна гэж ойлготол Ч.Чинбат хурандаа ажил үүргээ явуулахад саад болсон гээд дуудчихсан байсан. Генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал Лхагва гарагт болно” хэмээн ярилаа.
МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр: “Сэтгүүлч иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэнийг мэдээлэл боломжгүй болох аюул руу явж байгаа нь харагдаж байна. Цагдаагийн байгууллага сэтгүүлчтэй хамтарч ажиллах ёстой. Харамсалтай нь биед нь халдаж байна. Энэ нэг хүнийг өмөөрч хэлж байгаа юм биш. Нийт сэтгүүлчдийн дуу хоолой. Цагдаа нар сэтгүүлчдийг загнадаг байсан бол одоо зоддог боллоо. ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын хэлтэс, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, АТГ зэрэг байгууллагуудад хариуцлага нэхэж хандах болно. Хэрэв холбогдох байгууллага энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ цар тахлын үед бид гудамжинд гарч жагсаал цуглаан хийхэд бэлэн” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТАГНУУЛЫН НЭР ХҮНД ҮҮ ХУВИЙН НЭР ХҮНД ҮҮ
Албан хаагч Сэтгүүлч 2 бие биенээ л өмөөрнө. Сэтгүүлч нь өөрийгөө өмгөөлөх бусдад түрүүлж давуу мэдээлэх
хэрэгсэл сайттай учраас нийгэм албан хаагчыг буруушаад байгаа юм. Энд цагдааг хэлээгүй шүү Ер нь сэтгүүлчид үүссэн асуудлыг хэлсэн
Сурвалжлагч болохоор мэдээлж абйна. гэтэл оронд нь энгийн хүн байсан бол бас хууль энэ тэрс айн мэдэхгүй тул хуулиа мэддэг мэргэжлийн байгууллага тусална гэж сохроор итгэсэн хүн бол сэтгэлээр унаж урам хугарахаас гадна хохироод л чимээгүй ө
Манай сэтгүүлчид түрэмгий шүү Хүнээс ярилцлага авах гээд шалаад дагаж яваа энэ тэрээ хардаг болоосой Энэ цаг үед 2-4 м зайны дэглэм хамаагүй Өөрсдөө Ковид 19 аваад бусдад тараах №1 суббект болсон. Үүнийг мэдэхгүй бж Би ийм эрхтэй гэж ярих?
Цагдаа бүү хэл хэн ч хүний халдашгүй эрхийг зөрчиж биенд нь хуруугаа ч хүргэж болохгүй.
Ингээд таарсан болгон нь ингэлээ тэглээ гээд хүнлүү дайраад байвал хэн төрд ажиллах болж байнаа хурандаа чамайг байцаахгүй байх чамайг зүгээр хэрэг бүртгэгч дөнгөж сургууль төгссөн шавилхан залуу л асуух ёстой доо чи андуураад байх шиг байх
Төрийн дээд албан тушаалд иймэрхүү хүмүүс ажиллаж байхад манай улс яаж хөгжих вэ дэ Цагдаа жирийн иргэдийг энэ битгий хэл хохироодог
Чинбат нь тэгээд яасан? Хүний биед халдсан? Зодсон? Утас дээрэмдсэн байна? Цагдаагийн газар хэрэг нээгээд барьсан уу? Чинбатыг?
Нөгөө хүүхийх нь хөл хэнээс юунаас болоод гэмтсэн бэ?
Гэрэл гэдэг нь зайлаач төрийн албанаас !
Ажилтан нь нэг хүний нүүр рүү стакан хагалж хүнд гэмтэл учруулчихаад байхад өөрийнх нь хувийн асуудалтай нь нийлээд ажлаас халагдах нөхцөл үүссэн байна. Бас зарим ажилтан нь дээрэм хийсэн. Ингээд 3 алдааных нь тоо гүйцсэн байна.
toriin darga nar iim boljee
Гэрэл гэж явцгүй болчихлоо доо
энд тэр том газрын нэр хүнд байна.гэрэл хувиин юмандаа биеэ өмөөрөөд.сэтгүүлчид дээрлэхээд байна.тагнуулынхан бүлэглэж дээрэм хиисэн.бас архидаж нэгиинхээ толгойгархины шилээр зодсон г.м зөндөөн асуудал гараад байсан яагаад тайлбар хиихгүй
хиихгүй чимээгүй байж чадаж байна. цагдаа ч гэсэн дээ энгиин хүмүүст 100. гаараа очиж томордогшигээ бай.генаралаас айж ээ.
Нөгөө шудрага Нямдоржийн ажилтанууд ийм л байна. Хууль бус үйлдэл хийж хөлжсөн хурандаа нар олон байх шүү
Naad mandahbayr chini aigaad yu ch hiij chadahgui dee
Utas buulaasan gej hudlaa yariad baih uymaa.ter ued bichleg hiigeed tsagdaagaa daramtlaad l baisan daa.Uursduu uymiig unen zubuur yariachihaa
Мөнгөний хойноос хэт хөөцөлддөг болсон.Монголд цэвэр сэтгүүлзүй гэж байхгүй дандаа шантаажлагчид.Хэн нэгний гар хөлүүд.Ямар ч ёс зүйгүй.Өөрсдөө эхлээд ёс зүйтэй болчихоод юм ярих хэрэгтэй