УЛС ТӨР

АН: Манай зөвлөлийн саналыг хуулийн төсөлд тусгахыг шаардана

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-д өргөн бариад буй Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн талаар санал солилцож, уг хуулийн төсөл Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэж үзлээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс короновирус цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахад онцгой анхаарч, авч хэрэгжүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан таван багц 38 санал, мөн УИХ, Засгийн газарт хүргүүлсэн зургаан саналыг уг хуульд оруулах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.

Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцсэн байна.

Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Аудитын байгууллагын бие даасан байдлыг бүх түвшинд хангах, төрийн албаны аудитын тухай асуудлыг тодорхой тусгахад анхаарах шаардлагатай гэв. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч нэгтгэсэн саналаа хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнээс гадна хурлаар цаг үеийн байдлаар Ардчилсан намын удирдлагуудын мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд сонсжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button