ЭДИЙН ЗАСАГ

“Сүү” ХК 85 сая 589 мянган ширхэг энгийн хувьцаа гаргана

Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК 2019 онд нийт сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 49 хувийг, шингэн сүүний зах зээлийн 73 хувийг эзэлж байгаагаа мэдээлэв.

Тус компани 2020 онд 27.1 тэрбум төгрөгийг үйл ажиллагаагаа сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг хөрөнгө оруулалтад төсөвлөсөн ба борлуулалтын хэмжээг мөнгөн дүнгээр 16 хувиар өсгөхөөр төлөвлөсөн байна. Мөн дараагийн таван жилд сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл 30 хувиар өсөх хандлагатай байгаа аж.

Түүнчлэн 85 сая 589 мянган ширхэг энгийн хувьцаа шинээр гаргахаар шийдвэрлэсэн байна. Эл шийдвэр нь Монголын Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаагаа олон нийтэд санал болгох зөвшөөрөл авсны дараа хэрэгжих юм.

Монголын Хөрөнгийн биржийн мэдээллээс харахад “Сүү” ХК-ийн нэгж хувьцааны ханш он гарснаас хойш 7.6 хувиар буурч, 191.4 төгрөг болсон байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button