Нийгмийн

Теле хичээлийг CD, DVD-д хуулан зарж ашиг олох үйлдэл гарч байна

ЕБС болон цэцэрлэг, Их дээд сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл түр хугацаанд зогсоогоод байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор БСШУЯ-аас хичээлийн хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээлүүд өргөн нэвтрүүлгийн 13 сувгаар хүргэж байгаа юм. БСШУЯ-аас мэдээлснээр улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч теле хичээлийг хүлээн авч, сурч байгаа аж. Гэвч теле хичээлийг CD, DVD-д хуулан зарж ашиг олох үйлдэл гарч буйг Боловсролын яамнаас анхаарууллаа.

Иймээс иргэдийг ийм төрлийн зар мэдээнд хууртахгүй байхыг мөн анхаарууллаа. Мөн теле хичээлийг www.econtent.edu.mn, www.hicheel.mn, www.aplus.mn сайтууд болон телевизийн сувгуудаас үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой юм.

Эх сурвалж: БСШУЯ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button