ЭРҮҮЛ МЭНД

Баруун талдаа зүрхтэй хүнд мэс засал хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ахлагчтай багийнхан зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай өвчтөнд мэс засал хийсэн нь амжилттай болжээ.

Тодруулбал, зүрх нь баруун талдаа байрласан, 57 настай эмэгтэйн титэм судсанд стент (тэлэгч хиймэл судас) суулгах мэс заслыг энэ сарын 15-нд хийжээ. Ингэхдээ баруун цавиных нь артерийн судсаар зориулалтын гуурс шургуулж, зүүн титмийн артерийг нь сэтгүүрдэж, бөглөрсөн хэсэгт хоёр тэлэгч суулгаж, цусны урсгалыг нээснээр амийг нь аварсан байна. Өвчтөнд ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд бие нь сайжирсан гэнэ.

Ташрамд дурдахад, зүрх баруун талдаа байрлах нь 10 мянгад нэг тохиолдох ховор эмгэг аж. Ийм нөхцөлд судсан дотуур оношилгоо, эмчилгээ хийхэд стандартаас өөр, өвөрмөц арга, өндөр ур чадвар, тусгай зориулалтын хэрэгсэл ашигладаг аж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button