ДЭЛХИЙ

Москвад долоо хоногт хоёр удаа гарах зөвшөөрөл олгож байна

Коронавирусийн халдвар ОХУ-д хурдацтай тархаж байна. Тус улсаас ирсэн манай улсын иргэд, оюутнуудаас коронавирус илэрсээр байгаа билээ.

Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Москва хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авах шийдвэр гаргажээ.

Ингэхдээ нэг хүнд долоо хоногт зөвхөн дэлгүүр, эмнэлэг, эмийн сан явах хоёр удаагийн зөвшөөрөл олгож байгаа юм байна. Мөн хотын гудамж, эмийн сан, хүнсний дэлгүүрт хүн хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулж, тэмдэг тэмдэглэгээ хийжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button