ЭДИЙН ЗАСАГ
Зээл олголт 38 хувиар БУУРЧЭЭ

2020 он гарсаар тэтгэврийн зээлээс бусад зээлийн олголт болон эргэн төлөлтийн хэмжээ буурчээ. 2019 оны арванхоёрдугаар сард тэтгэврийн зээлийг хасаж тооцсон нийт зээлийн үлдэгдлийн 11.4 хувь буюу 1.97 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлсөн байв.
Харин 2020 оны гуравдугаар сард энэ үзүүлэлт нь 7.4 хувь болж буурчээ. Зээл олголтын хэмжээ 2019 оны арванхоёрдугаар сард 1.99 их наяд төгрөг байсан бол, гуравдугаар сард 1.23 их наяд төгрөг болж 38 хувиар буурсан байна.
Үүнээс иргэдийн зээл 28 хувиар, ЖДҮ эрхлэгч ААН-үүдийн зээл 22 хувиар буурчээ.
У.УЯН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.