Нийгмийн

ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулсан ААН-үүд малчдаас ноолуур авч эхэлжээ

Энэ жил малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй авна гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдэгдсэн. Энэ дагуу малчдын ноолуурыг 75-105 мянган төгрөгийн хооронд авахаар төлөвлөсөн тухай нь манай сайт мэдээлж байсан.

Тэгвэл Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулж, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим аж ахуйн нэгжүүд ноолуур бэлтгэлээ эхэлжээ.

Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас бэлтгэх аж ахуйн нэгжүүд даваа гарагаас ноолуур бэлтгэлийн ажлаа эхэлж байгаа юм. Дорнод аймаг 235.9 тонн ноолуур бэлтгэх боломжтой юм байна. Ноолуурынхаа чанараас хамаарч бэлтгэж буй аж ахуйн нэгжид дунджаар 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Гэвч энэ үнээр үйлдвэрүүд ноолуур худалдан авах боломжгүй байгааг “Anna Cashmere” компани мэдээлсэн аж.

Зах зээлийн үнийг харвал Хэнтий, Архангай аймагт кг ноолуурын үнэ 50-60 мянган төгрөг байгааг Монголын ноос, ноолуурын холбоо мэдээлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улайдаггүй УЛААН Улайхгүй худал хэлсэн болох нь дээ. СҮХ ээ цаазаар аваачаач дээ төрийг бузарлаж дууслаа

зочин
зочин

Ийм ойлгомжгүй журам нийтлэл гаргах бичихээ болимоор юм Үйлдвэрүүд нь ийм үнээр авч чадахгүй болохгүй гээд байхад ченжүүд аваад яах юм бол Төрийн мөнгөөр авсан гээд хаях уу Татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо услаж бна Улаан Хүрэлсүхүүд

зочин
зочин

Үнэн юм бол авч бгаа компаний нэр усыг бичээч Худлаа сенсааци тараахаа боль

Холбоотой мэдээ

Back to top button