ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ
Австри улс эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээг бүрэн зогсоолоо

Австри улс эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээг бүрэн зогсоосон Европын хоёр дахь орон боллоо.
Тус улсын Төрийн өмчит цахилгаан түгээх компани “Verbund” нийслэл Вена хотоос 200 км зайд байрладаг Меллач нэртэй нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг хааснаар нүүрснээс бүрмөсөн татгалзсан улс болж байна.
Энэ ажлын дүнд шатах түлшний импорт болон хүлэмжийн хийн ялгарал буурч, улмаар Австри улсын эдийн засгийн хараат бус байдал бэхэжнэ гэж тус улсын Байгаль орчин, дэд бүтцийн яамны сайд онцолжээ.
Харин “Verbund” компанийн захирал “Австри улсын хувьд нүүрсний цахилгаан станц түүх болж үлдлээ. Цаашид сэргээгдэх эрчим хүчний орон болно” гэсэн байна.
У.УЯН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.