НИЙГЭМ

“Нөөцийн махыг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд бэлтгэдэг”

Олон нийтийн сүлжээнд “Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү гол хүнсийг нь Хужаа нар бэлтгэж, бидэнд худалдаж байна.” ….. гэсэн мэдээлэл гарчээ.

ХХААХҮЯ нь үйлдвэрлэгчийг төлөөлж мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор үйлдвэрлэх, экспортлох, импортлох нэр төрөл, тоо хэмжээг тогтоож зөвшөөрөл өгөхдөө сүргийн бүтэц, бэлчээрийн даацтай уялдуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал аж ахуйн түүхий эдийг иж бүрэн боловсруулах, байгаль орчинд сөрөг нөлөө үр дагавар гаргахгүй байх үүрэг хариуцлагыг тодорхойлж бодлогын гэрээг байгуулдаг. Бодлогын гэрээ байгуулсан бүх аж ахуй нэгжүүд Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүд байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан, Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуйн нэгжийн, нийт 12.6 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд байна.

Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн эцсийн байдлаар нийт 1904.8 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах 806.2 тн, хонины ястай мах 921.3 тн, ямааны ястай мах 177.3 тн. байна. Нөөцийн махны худалдааг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зулаа
Зулаа

"ДУН ЮАНЬ ХАА" ХХК гэж Монгол компани юмуу?

Зочин Dorjhand!
Зочин Dorjhand!

Medelegchid! Medelel uh erh buhii setgilchid! Iregded unen zuw medelel uguche!!!iregdee hundetgedegui um u? ter haytad konfani ni unen hudal gedgin yalgag gathaj ugnu! Setgulchid gazar ders ni unen medelelig uguche!

иргэн
иргэн

Улаан новш хөдөө аж ахуйн салбарыг ёстой самарч дууслаа. Яамны ажилчид нь гэж мэдлэг чадваргүй

зочин
зочин

бүртгэлтэй хужаа компаниуд л юм байна л даа

муу мах
муу мах

Нөөцийн маш муу мах байгаа. Мал чинь гуятай баймаар, гэтэл баахан яс л байдаг. Сайн махыг нь түүгээд авчихдаг юмуу, үнэн ойлгомжгүй.

Зочин
Зочин
Reply to  муу мах

Маш их шороо чулуутай цул яс мах багатай туранхай байдаг .барагл мөнгөний гарз байх юм

зочин
зочин

махыг нь шулаад авчихсан голцуу яс л бдг шүүдэ тэгээд үүнийгээ нөөцийн гэж нэрлээд зардаг нь болж бгаа юм уу?
мэдээж бүртгэлтэй АА нэгж зардаг байж таарна гэхдээ яагаад хятад эзэнтэй АА нэгж гэж? долоосоор бгаад хэл чинь өнгөргүй болох нь

Зочин
Зочин

Дотор нь гуяны мах дутаад байдаг. Үхэрт цул мах их байдаг. Гэвч бүх мах нь ястай мах байгаа. Цул хэсэг нь хаачсан?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цул махыг нь хил давуулаад явуулсан байхаа

Холбоотой мэдээ

Back to top button