УЛС ТӨР
Д.Тогтохсүрэн: 50 сая төгрөг хураасан зүйл байхгүй
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрээр МАН гишүүдээсээ 50 сая төгрөг цуглуулж социологийн судалгаа хийсэн гэх асуултад дараах хариултыг өгсөн юм.
Тэрээр “МАН-ын санхүүжилт сонгуулийн хуулиараа явна. Бид нар лав 50 сая төгрөгөө өгснөө мэдэхгүй байна. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвших гэсэн зарим хүмүүс судалгаа хийлгээд явж байгаа мэдээлэл бий. Албан ёсоор 50 сая төгрөг хураасан зүйл байхгүй. Намын дарга, Удирдах зөвлөлөөс өгч байгаа чиглэл бол УИХ-ын гишүүд нэр дэвшихдээ хуулийн хүрээнд сонгуулийн санхүүжилтээ бүрдүүлэх ёстой гэсэн” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.