ЭДИЙН ЗАСАГ
46.1 мянган тонн газрын тос экспортолжээ

Коронавирусийн тархалтын улмаас манай улс экспортод гаргах гол нэрийн түхий эдүүдээ төлөвлөсөн хэмжээнийхээ дагуу гаргаж чадахгүй байна.
Энэ онд манай улс 890 мянган тонн газрын тос олборлож экспортод гаргахаар төлөвлөжээ. Үүнээс нийтдээ 335.6 тэрбум төгрөгийн орлого олж улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна.
Гэвч энэ сарын 15-ны байдлаар дөнгөж 65.4 мянган тонн газрын тос олборложээ. Үүнийхээ 46.1 мянган тонныг нь экспортолж 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулсан байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иймэрхүү нѳхцѳл байдалтай байвал манай улс 2сарын дараа эдийн засгийн гүн хямралд орноо