НИЙГЭМ

"ОХУ-д ихэвчлэн хүүхдүүд балархай хэлбэрээр өвчилж, вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байна”

ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлаа хилээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

“ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 5,262 тохиолдол нэмэгдэж, нийт 58 мянган хүн өвчилжээ.Манай улстай хил залгаа орших Эрхүү хотод 75, Буриадад 153, Алтайн бүгд найрамдах улсад 58, Тувад 13 хүн өвчилсөн байна. Нийт тохиолдлын 40 гаруй хувь нь Москва хотын ойр орчимд бүртгэгдсэн бөгөөд тархвар судлалын хувьд, 43 хувь нь хөнгөн, балархай хэлбэрээр өвчилж байгаа учир нян тээгчээс халдвар их тархаж байгаа гэж үзэж байна.

Мөн тус улсын эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд ихэвчлэн балархай хэлбэрээр өвчилж вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байна. Тиймээс хүүхдүүд томчуудад халдвар тараах эх уурхай нь болж байна гэж дүгнэжээ.

БНХАУ-ын эрдэмтэд, COVID-19 өвчнийг үүсгэгч SARS-2-т судалгаа хийж, 30 омог байна хэмээн үзсэн байна. Мөн хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог нь Европ, АНУ-ын Нью-Йорк хотод тархсан байна. Мөн судалгаагаар уг вирус нь 19 удаа хувьсаж, өөрчлөлтөд орсон байна гэж үзсэн байна. Энэ вирус маш эрчтэй тархаж, хувьсан өөрчлөгдсөөр байгаа учраас өөрт нь тохирсон эм, вакцин хийхэд нэлээд хүндрэл гарч болзошгүй байгааг анхааруулжээ.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар ажиглалтад 1,249 хүн байгаа бөгөөд өчигдөр 36 хүн шинээр ажиглалтад орж, есөн хүн тусгаарлалтаас гарсан” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button