УЛС ТӨР

Б.Дэлгэрсайхан: Замын-Үүдэд 600-700 машин очерлуулаад 100 мянган төгрөг хурааж оруулдаг гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Өвчлөлөөс илүү эдийн засгаа анхаарахгүй бол нөхцөл байдал сайнгүй байна. Нүүрсний тээвэрлэлтийн асуудалд гэхэд мэргэжлийн хяналтын байгууллага хангалттай ажиллахгүй байна. Дунд шатанд ажил явахгүй байна. Хэн дуртай нь дур дураараа шийдвэр гаргаж байна. Жишээ нь, Замын-Үүдэд 600-700 машин очерлуулаад 100 мянган төгрөгөөр татаж оруулдаг гэдэг мэдээлэл дуулдаж байна. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хүмүүсийг моргейжийн зээлд хамруулна гэх зэрэг нэлээд холын юмыг энэ хуульд тусгасан байна. Гэтэл цаг наргүй ажиллаж байгаа хүмүүст өнөө маргаашийн асуудал чухал байна. Ядаж л хил дээр 24 цагаар ажиллаж байгаа хүмүүсийн илүү цагийн цалин, урамшууллыг цаг тухайд нь олгож баймаар байна. Мөн худал мэдээлэл тарааж байгаа иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт оруулах хэрэгтэй. Мөн өвчний түүхээ нуусан, олон нийтийн газраар явснаа нуусан хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хууль санаачлагч Ж.Энхбаяр: “Тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, цагдаа нарын аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангахтай холбоотой асуудлыг энэ хуульд оруулсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэхэд эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь өнгөрсөн гурван сард тодорхой болсон. Ийм үед Онцгой байдлынхан, Эрүүл мэндийн байгууллагынхан тулж ажиллаж байна. Мөн хуурамч мэдээлэлд ХХЗХ, Цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Өвчнөө санаатайгаар тарааж байгаа асуудал дэлхийн олон оронд гарч байна. Зөрчлийн болон Эрүүгийн хуульд ийм үйлдлийг зохицуулах заалт алга. Тиймээс Зөрчлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж засах шаардлагатай байна” гэлээ.  

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдлын ажилчид, цагдаагийнханд бид талархах ёстой. Цар тахлын үед өндөржүүлэн болон бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх арга хэмжээгээ яаж ялгаж байгаа вэ?

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

hil deer ajillaj hamgiin turuund nuur tulj baigaa mergejliin hyanaltiin ajilchidiig yagaad huulindaa oruulahgui bgaa yum boloo

Холбоотой мэдээ

Back to top button