НИЙГЭМ

Энэ сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжих буюу транзит нислэгээр ирэх иргэдийг татан авна

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс их хэмжээний өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллаж байна. Өргөдлийг зөвхөн Шуурхай штабад хүлээн авч байгаа. Өөр газарт хаяглан хүргүүлэх, албан газрын үүдэнд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсье” гэв.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжих буюу транзит нислэгээр ирж байгаа иргэдийг дангаар нь татан авахаар болсон. Дамжиж ирж байгаа иргэдийг БНСУ-д байгаа иргэдтэй холихгүйн тулд дангаар нь нислэг үйлдэхээр УОК-оос шийдвэр гаргасан гэдгийг мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button