Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сонгуульд бие даан нэр дэвшинэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдэв.
Энэ талаар тэрбээр цахим хуудсандаа “Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ” гэв.
Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн шаардах бичиг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм хулгайчийг хаанаас яаж ч дэвшсэн сонгохгүй ээ
Их хур�##�д орох гээд эр эм хөгшин з�##�уугүй улайран зүтэгдэж болжээ энэ ямар учир байнаа 76 н суудлийн төлөө бараг 3 сая хүн өрсөлдөх гээд байгаа юм уу тэгэхээр энэ сууд�##� үнэхээр их ашигтай юм
Би бол Эрдэнийг нь сонгохгүй юм байна. Шудрага үнэн ялна даа. АН -ын нэг сууд�##� тэмцэлдээнээс хасэагдана даа. Буруу бодлогын гай.
uls ornoo gej hongil iin oodoos temtseed baraagui hun dee
ЮУ ГЭЭД Л ЗУУРАЛДААД БАЙГАА ЮМ БЭ. ХАСАА Л БИЗ. ЧИ МӨНГӨТЭЙ ЮМ ЧИНЬ БИЕ ДААГААЧ . ХӨСРИЙ ГӨЛӨГ