УЛС ТӨР

Н.Энхбаяр: Бид байгалийн баялгийг Монголчууддаа авч өгнө

Нам эвслүүд Монгол Улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий маргааш буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хороонд гаргах учиртай. Энэ дагуу өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ. Тэрээр хөл хорионы тусгаарлалтаас гарч ажилдаа ороод байгаа юм.

МАХН-ын Н.Энхбаяр “Бид мөрийн хөтөлбөртөө үйлдвэрчний байгууллагын, эмэгтэйчүүдийн, залуучуудын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг тусгасан. Гол зорилго нь байгалийн баялгийг Монголчууддаа авч өгнө. Иргэд хэдий болтол ядуу зүдүү байх юм бэ. Байгалийн баялгийг аваад өгөхөд ингэж их орлогын хомсдолтой амьдрахгүй. Хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөнө. Бид хөшөө барихгүй. Өөрсдийг сурталчлахгүй. Цэвэр үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Хөшөө биш үйлдвэр барьж, ажлын байрыг бий болгоно. Мөн Монголбанкны бодлогын хүүг бууруулна. Тэгж байж ард түмнээ хямралаас гаргана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
4 сар 24, 2020 11:43

Худлаа хошгируулдаг улс төрчдөд иргэд итгэхээ больсныг Элбэгдорж, Н.Энхбаяр нар ойлгохгүй л юм даа. Үнэхээр үнэн ч шударга байсан бол хүү Батшугар нь Монгол банкны захир�##� байх үед бодлогын хүүг бууруулаагүй байж одоо ингэж ярих хэрэггүй

Архан
Архан
4 сар 24, 2020 12:02
Reply to  Үнэн

Энэ нөхөрийг дэмжээд өгнөө.

Зочин
Зочин
4 сар 24, 2020 12:13

Дэмжижи байна

ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ
4 сар 24, 2020 12:19

ТАНЫГ БОЛ ДЭМЖИНЭ .. 100 % ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ

цэцэг
цэцэг
4 сар 24, 2020 14:28

энхбаяр аа та ламд мөргөөд хүрээ хийд сахиад байгаа учираас махн ялахгүй байгаа юм .махн чинь ламын эсрэг босож ирж монгол улсыг байгуулсан гэдэгийг хэзээ ч бүү март намынхаа г�##� голомтын дайсанд мөргөөд байхад яаж ялах вэ ?

цэцэг
цэцэг
4 сар 24, 2020 14:33

энхбаяр та махныг удирдах хүн биш бололтой .тэгэхээр х�##�уураад ш�##� буруу хүнд өгчих вий .вирус 19тэй зэрэгцсэн сонгууль ч согууль биш болох гээд байдаг гэтэл сонгуулийн эмгэгэтэй монголчууд сонгуульдана гээд хууч нь сэдэрэх гээд ...

Зочин
Зочин
4 сар 24, 2020 16:41

Их л өс санадаг хүн юм даа. Авч өгч чадахуу. Попорсон асуудлууд ард түмэнд ямар ч ашиггүй.

Zochin
Zochin
4 сар 25, 2020 10:44

Bolildoo odoo urd ni haan baihdaa avaad uguhgui yasan be aan

Холбоотой мэдээ

Back to top button