Ч.Улаан: Архангайн ноолуур хэзээ ч 100 мянган төгрөгт хүрэхгүй

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үндэсний үйлдвэрлэгч компаниудтай бодлогын гэрээ байгуулж, малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж мэдэгдсэн билээ.
Улсын Их хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонссон юм.
Энэ үеэр Ч.Улаан сайд Ж.Мөнхбат гишүүний асуултад хариулт өгөх үеэрээ, Ноолуур зүүн аймгуудаас эхлээд бэлтгэгддэг. Чанар нь зүүн талдаа илүү байдаг. Одоогийн байдлаар арилжаа хийгдсэнээр 100 мянгадаа хүрчихсэн байгаа. Худалдан авагчид эрсдэлээ тооцоод, аваад явж байгаа. Архангайн ноолуур хэзээ ч 100 мянган төгрөг хүрэхгүй. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Энэ чинь чанараасаа хамаардаг юм. Гэхдээ Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон хэмээх хариултыг өгсөн юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чанар нь бас өөр байдаг байх нь ээ
Харин ч хангай газрын ноолуур чанартай баймаар юм даа. МАН зөнөг өвгөчүүлээ зайлуулахгүй бол жалга довны үзэл гаргаж намын нэрийг гутаах нь байна даа. Сонгуулийн солиорол гэдгийг ард түмэн мэддэг болсон шүү дээ.Наад хэд чинь насаараа суулаа
Мэргэжлийн хүмүүс чанараа мэднэ шүү дээ. Мэдэх болоод тэгж үнэлж авна.
Улайж ичдэггүй Улаан ,улайрч зүтгэсээр өөр йн тойргийн Сүхбаатарын ноолуурыг 105 аар авч Архангайнхийг 50 аар авна гэж монголын иргэдийг ялгаварлаж байх шив!
Дэлхийн ноос ноолуурын холбоо японы ноос ноолуурын эрдэм шинжэлгээний инстутуд одоогоос 10жилийн өмнөөс монголын бүх малын ноос ноолуурыг нутаг бүсээр нь насаар нь эр эмээр өнгөөр нь маш нарын судалсан бөгөөд үүнд яамар дүгнэлт гарсан байда
шударга үнэнээр нь л хэлж. мөнхбат гэж бөөн дүр болсон нөхөр л байх юмаа.
Хэзээ ч гэнэ үү. Хэзээ гэдэгт ноднин 100к давсан нь орж л таараа. Ийм сайд байдаг л юм байна.
Улаан сайд болсоноос хойш улаан мах 8000₮ доош буугаагүй улайдаггүй урвагч Улаан ёстой овоо гардаа.
Улаан чинь ер нь цайрчихсан луйварчин уу. Өөрийн нэр дэвших тойргын ноолуурыг төсвийн мөнгөнөөс 105 мянгаар авчихаад бусад аймгийг ялгаж байдаг.МАН ахмадын зээл,татварын хөнгөлөлт,ноолуур гээд дандаа иргэдийг ялгаварлан гадуурхаж байна.
Arhangain nehii shir 1000 hezee ch hureegiu kkk
Shar gadnii hurtsiin tsagt shiljuulne gebel uneng oir kkkk