НИЙГЭМ

"Амралтын газарт хүмүүс олноор бөөгнөрч байна гэсэн дуудлага их ирж байна”

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.8 сая хүн халдвар авч, 1.8 сая хүн эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байна. Өчигдөр 32 хүн шинээр ажиглалтад орлоо. Сүүлийн 24 цагийн дотор Орос улсад коронавирусийн 5000 шинэ тохиолдол нэмэгдсэн. Оросын нийт хотуудад өвчлөл маш ихээр нэмэгдэж байгаа бөгөөд эмч нар үүнийг томоохон хотуудад хүн амын бөөгнөрөл ихтэй байгаатай холбон тайлбарлажээ. Мөн бага насны хүүхдүүд коронавирусийн халдвар ихээр авч халдварын шинж тэмдэг илэхгүй байгааг мэдээллээ. Хятад улсад 12 хүн бүртгэгдснээс 11 нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж иржээ. Манай улсын хувьд шинээр 41 хүн тусгаарлалтад орсон. Амралтын газар байна гэсэн дуудлага их ирж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button