ЭМЯ: Дэлхий даяар 2,9 хүн коронавирусээр халдварлалаа

ЭМЯ өнөөдөр /2020.04.27/ коронавирсийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн цар тахар өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 213 улсад тархаж, 2.9 хүн өвчилж, 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тавдугаар сарын баярын өдрүүдэд ОХУ-д гэрийн хөл хориог чанд мөрдөхийг анхаарууллаа. Европын орнуудад коронавирусийн цар тахлаас гадна томуу, улаан бурхан гарч байгаа учир вакцинд хамрагдахыг уриалж байна. Солонгос, Малайз зэрэг улсаас Монголын иргэд холбогдож халдварын талаар зөвлөгөө мэдээлэл авсан. Амралтын өдрүүдэд Цэцэрлэгт хүрээлэнд иргэд олноороо цугларч, хүүхдүүдээ амны хаалт зүүлгэхгүй байгаа тухай гомдол, мэдээлэл маш ихээр ирсэн.
“Хоёр гуравдугаар үеийн дэгдэлт гарах эрсдэлтэй байна. БНХАУ-д халдвар намжсан ч хоёрдугаар давлагаа эхлэхээс сэргийлж байна.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа оролцож, халдвар гарсан улс орнуудын талаар мэдээлэл өглөө. Тэрээр, “ДЭМБ-аас Испани, Итали, Францад шинэ халдвар болон шинээр халдвар авагсдын тоо буурч байгааг дуулгалаа. Хүүхдүүдийг талбайд тоглуулахгүй байх, гараас гарт дамжуулан тоглоом солилцохгүй байхыг анхааруулж байна. Франц улсын засгийн газар хөл хорионы дэглэмээ хэрхэн цуцлахаа мягмар гарагаас ярьж эхлэх аж. Герман улсад 1700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 5640 хүн нас баржээ. Хоёроос дээш хүн бөөгнөрөхийг хориглосон. Хоорондоо 1.5 метрийн зай барих, амны хаалт зүүх шаардлагыг хэрэгжүүлж эхэлж байна. Япон улсад ням гарагт 72 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Засгийн газрын зүгээс онц байдлаа цуцлах эсэхээ хэлэлцэх ажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.