Энтертайнмент
“The Hu” хамтлагийнхан Австралиас эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ

“The Hu” хамтлагийнхан 2020 оны их аялан тоглолтоо эхлүүлээд явж байсан ч дэлхий даяар дэгдсэн аюулт тахлын үетэй таарч Австрали улсад гацжээ.
Монгол улс хилээ хааж, иргэдээ гаднаас зөвхөн тусгай үүргийн нислэгээр авч байгаа учир тэд тус улсад гацан хоёр сар гаруй болж байгаа юм.
Хамтлагийнхан Австралид байгаа өөрийн улсын ЭСЯ-нд эх орондоо ирэх хүсэлтээ гуравдугаар сард өгч, хариу хүлээсээр байгаа юм. “The Hu” хамтлагийн продюсер, МУГЖ Ж.Дашдондог тухайн үед Турк улсад саатаад байсан ч тусгай үүргийн нислэгээр эх орондоо иржээ.
“Соёлын элч”, “Чингис хааны одон”-т “The HU” хамтлаг Австрали улсад гацан, тус улсад суугаа ЭСЯ-ндаа хүсэлтээ өгсөн талаарх мэдээлэл billboard.com сайтад нийтлэгдсэн ажээ.
У.УЯН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдан ирээсэй ????
Монголд хэзээ тоглолт хийх вэ? гэхэд юу билээ 2022 оноос нааш амжихгүй гэдэг билүү. Солиотой...