НИЙГЭМ

Увс аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Тариалан суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, тус сумын Бургастай багийн “Сүүж” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 29 км-т өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 13:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар Одон орон Геофизикийн судалгааны хүрээлэнгээс цахим шуудангаар 14:03 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тариалан Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хадаахүүгээс тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button