Д.Сарангэрэл: Л.Эрдэнэчимэг бид хоёрын чатыг хакердаж, надаас олон сая төгрөг нэхлээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нарын хоорондоо харилцаж байсан чатыг хакердаж, олон сая төгрөг нэхсэн хэрэг гарчээ.
Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр уг нь “сөрөг” мэдээлэлтэй сайхан өдөр байлаа. Гэвч та бүхэндээ хэлэх зүйл хувь хүний хувьд байна. Өмнөх парламентад 11 эмэгтэй сонгогдож бид нам харгалзахгүй хамтран ажилласан билээ. Дөрвөн жил нэг “ангид” байсан болохоор хүний хувьд тэдэнтэйгээ гэмгүй байдаг. Одоо ч хэн нэгэнд маань зовлон жаргал учирвал хуваалцаад л явдаг. Харамсалтай Л.Эрдэнэчимэг гишүүн бид хоёрын хэнийх нь Фейсбүүк мессенжерийг хакердсанийг мэдэхгүй байна. Түүнтэй харилцаж байсан мессежийг гартаа оруулж олон нийтэд түгээнэ гэж сүрдүүлэн олон сая төгрөг надаас нэхлээ. Би татгалзсан. Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг өгч шалгуулж байгаа болно. Өмнө нь ч, одоо ч хэн нэгэнтэй, тэр дундаа Л.Эрдэнэчимэгтэй ямар нэгэн хууль зөрчсөн, хамтарсан үйлдэл нэгээхэн ч хийгээгүй учраас надад санаа зовох зүйл алга. Гагцхүү энэ хүнд хариуцлагатай үед гол үйл явдлаас хөндийрүүлэх, олон нийтийн анхаарлыг сулруулах, өөр асуудалд хандуулах ад муу санаархал явж байж мэднэ гэж болгоомжилж буй учраас төрийн хариуцлагатай албыг онцгой үед хашиж байгаа хүний хувьд та бүхэндээ мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Миний хувьд улс орон, ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүхнийг умартан зүтгэж байгаа олон хүний л нэг. Өөрийн болон гэр бүл, хамтран зүтгэгчид, найз нөхөд, олон түмнийхээ нүүрийг улайлгаж, итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийгээгүй, хийх ч үгүй гэдгээ илэрхийлье” хэмээсэн байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Моностой хийсэн хуйвалдаан илчлэгдсэн үү ....
МАН дагаж попорч, шоудсан дальжгар авгай. Ямарч Анагаах ухааны мэдлэг боловсролгүй, дарга нар дагаж гүйсэн эм.
Нууц биш бол мессежээ ард түмэндээ харуулчихаачаа.
эр эм гэлтгүй луйварчид юм аа. Моносын асуудлыг буюу техникийн спиртын асуудлыг нуух шантаажинд орчоод яаран сандран ийм мэдээлэл хийж байгаа юм уу. Хүүк мэдсэн болохоор үнэгэн заль хэрэглэх гэж байна уу. Энэ мэдэгдэл чинь камерт ѳртѳѳгүй ч
сонгуулид нэр дэвших гэж өрөвдүүлэхээр зэхэж бгаа байдал даа.ингэхээр энэ ядуу тарчиг ажилгүй орлогогүй тэнэгүүд намайг хатан хаан шигээ дэмжиж гаргана гэж бодсон санаархал уу даа.болиж үз дээ.энэ их хулгайчид дотор чиний хэрэг үгүй бололт
ARHI TAMHI SEX
Хоёр Луйварчин
ЭНЭ БАЛИАР ТАХЛААС СЭРГИЙЛЖ ЧАДВАЛ НАСААРАА ИХ ХУРАЛ ЭМСАЙД ХИЙСЭНЧ ДЭМЖИНЭ.
Monostoi hiisen huvildaan,tender ilchlegdeh geed sandarch ehelj dee.
Daljgar hog yav l gej
Чамайг дэмжнээ. Гоё бүсгүй минь ковидоос болоод эрт оворжсон харагддаг боллоо. Гайгүй биз
Surug gedeg chin tohirhgui ner bna! Eereg gh ni iluu tohiromjtoi! bugd surchihsn bolhor
Яагаачгүйн бол тэр харилцсан мессэжээ өөрөө дэлгээч
тагнуул хийж байгаад баригдсан байлгүй ,хов яриж байгаал баригдсан энэ
БИТГИЙ МӨНГӨ ӨГ, ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГУУЛ ГИШҮҮН ЭЭ
Батялалт үхэхдээ үхэр буугаа гарган гэгч юм болж бгаа юм байлгүй дэ
эр хүн байж авиргүй
ЭНЭ ШАНТААЖЧИНГУУДЫГ ЯАЯ ДАА ХУУЛЬ ШҮҮХ ГЭЖ БАЙНА УУ. СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР Л ӨВЧИН НЬ ХӨДЛӨЖ ХЭДЭН ТӨГ ОЛЖ АВАХ ГЭЭД ҮЗЧИХ ЮМАА .
Zavaan 2um oligtoi um yu l ayriv gej
Ер нь ЭМЯ францаас эхлээд сая жолооч хүртэл маш олон алдаа гаргалаа. ЭМЯ сайндаа биш Монгол хүний хоол хүнс биеийн онцлогоос л энэ өвчин тархсангүй. ЭМЯ бол сайн ажиллаад байгаа юм бол байхгүй байна.
буруугүй бол юунд айж түрүлж мэдэгдэл хийж номтбаяр шиг чичрээд байгаан ер нь бол олигтой ч амьтан биш.
энэ золбингийн сайд гэж юу байдын