УЛС ТӨР

О.Тэнгис: 208 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн

Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. Тус газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авсан байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис хэлэхдээ, “Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зуйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна. 10 гаруй хүн мөрийн хөтөлбөрөө цахимаар ирүүлсэн. Нам эвслийн 19 мөрийн хөтөлбөрт аудит хийж үзлээ. Шалгуур хангаагүй дөрвөн эвсэл, найман намд хамаарах 12 мөрийн хөтөлбөр эхлээд буцсан.

Монгол Улсын эрх зүйн гурван том бичиг баримттай нийцэж байгаа эсэхийг нь хянадаг. Тухайлбал, эд хөрөнгө амлах, улс орон нутгийн төсвийг хувь хэлбэрээр тараах, уул уурхайн орлогыг тараах, зээл хүчингүй болгох амлалт зэргийг харна. ҮАГ аль нэг субъектийн эрх ашгийг биш, хуулийн заалтыг харгалзана”

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Томоохон намууд орон сууц зэрэг зүйлүүд амласан шинжтэй мөрийн хөтөлбөр боловсруулсан. Засаж залруулсан уу?

-Хуульд нийцэхгүй байсан шаардлагууд засагдсан.

-Хичнээн бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бэ?

-Нийт 208 бие даагч УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө манай байгууллагад ирүүлсэн.

-Гадаадад гацчихсан байгаа хүмүүс мөрийн хөтөлбөрөө яах вэ?

-10 гаруй хүн мөрийн хөтөлбөрөө цахимаар ирүүлсэн. Эдгээр хүмүүс дотор гадаадаас ирүүлсэн хүн байхгүй байсан. Хөл хорио тогтоосон учир бүгд хөдөө орон нутгаас ирүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button