Нийгмийн

Д.Эрдэнэсувд: М.Энхсайханыг эрүүдэн шүүсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа зарим хэргийн мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-М.Энхсайханыг цагдан хорих явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй тухай мэдээлэл гарсан?

-Яллагдагч хүний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дэх хэсэгт зааснаар  тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Яллагдагчийн хувьд мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаад нотлох баримтуудыг хуулбарлан авсан байдаг. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагааг задруулахгүй байх баталгаа авч гарын үсэг зурсан. Гэвч Гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдээгүй байхад тухайн нотлох баримтуудыг, гэрчүүдийн мэдүүлэг, шийдвэрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Иймээс шүүхээс цагдан хорих арга хэмжээ авсан. Прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулсан, шүүхэд нөлөөлөх гэсэн байдалд нь хууль зүйн дүгнэлт хийх асуудлыг хөндөж тавьсан. Энэ асуудалд шүүхээс дүгнэлт хийж, М.Энхсайханыг цагдан хорих, цагдан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад, хэрэг шүүхэд шилжсэн.

-Сайд асан М.Энхсайхан өөрийн хувийн хаягаараа 10 гаруй зогсож байна гэх мэдээллийг нийтэлсэн. Түүнийг эрүүдэн шүүж байгаа нь үнэн үү?

-Нийслэлийн прокурорын газраас 461 дүгээр ангид хоригдож байгаа иргэдтэй тогтмол уулзж, санал хүсэлтийг нь сонсдог. Дөрөвдүгээр сарын 24-нд М.Энхсайхантай уулзсан. Санал хүсэлт байна уу гэхэд хүсэх зүйл байхгүй, хоолоо сайн идэж байгаа гэсэн байна лээ. Тэгэхээр 10 цаг зогсоож эрүүдэн шүүсэн гэдэг нь ташаа мэдээлэл.

-Бат-Ялалт өлсгөлөн зарласан, зарлаагүй гэх мэдээлэл нийгэмд тархсан. Хэд хоног өлсгөлөн зарласан бэ?

-Өлсгөлөн зарласан эсэх дээр тодорхой мэдээлэл алга.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цэцэг
цэцэг
2020-04-27 16:52

юу болсоныг харах ,асуух хоёр тас өөр зүйл

цэцэг
цэцэг
2020-04-27 16:53

батял�##�тын тухай юм хэлсэнгүй бодуул дээд дарга нь амаа хамхи гэж хэлээ биз .

Холбоотой мэдээ

Back to top button