УЛС ТӨР

Эдийн засгийг сэргээх хоёр дахь шатны хөтөлбөрийг ЗГ-ын гишүүдэд танилцуулжээ

Засгийн газар өнөөдөр /2020.04.27/ ээлжит бусаар хуралджээ.

Энэхүү хуралдааны үеэр Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр авах арга хэмжээний хоёр дахь шатны хөтөлбөрийн төслийг боловсруулснаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан байна.

Өмнө нь Засгийн газар ДОЛООН заалт бүхий 5.1 их наяд төгрөгийн өртөгтэй багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр танилцуулсан. УИХ уг арга хэмжээтэй тогтоолыг баталж, хэрэгжиж эхлээд байгаа билээ.Эдийн засгийг сэргээх хоёр дахь шатны хөтөлбөрт АРВАН заалт бүхий багц арга хэмжээ багтсаныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button