НИЙГЭМ

“Зөв сонголт бидний ирээдүй” ТББ сонгогчийн боловсролд анхаарна

“Зөв сонголт бидний ирээдүй” ТББ-иас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд хяналт тавьж, хууль бус үйлдэл гаргах эсэхэд хяналт тавьж ажиллахаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.

Тус байгууллагын зүгээс иргэд сонгуульд идэвхтэй оролцдоггүй, сонгох эрхээ эдэлдэггүй учраас сонгуулийн үр дүнд төрийн эрхэнд гарч буй улстөрч болон намууд иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд гүйцэд илэрхийлж, төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж, улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чадахгүй байна хэмээн үзэж буй аж.

Иймд энэ удаагийн сонгуулиар:

  • УИХ болон шат шатны сонгуульт засаглалын бүтцэд хууль дээдлэгчид, шударга ёсыг үлгэрлэн эрхэмлэн сахигчдыг нэмэгдүүлэх,
  • Олны дэмжлэг авсан, тухайн нэр дэвших тойргийнхоо сонгогчдын дэмжлэгийг шударгаар авсан нэр дэвшигчдийг дэмжих
  • Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг эрхэмлэн, ёс зүйтэй, шударга засаглалыг ард түмэнтэйгээ хамтран байгуулахын төлөө иргэдтэйгээ хамтран ажиллах юм байна.

Тус төрийн бус байгууллагын хувьд өөрсдөө сонгуульд нэр дэвшихгүй, сонгуульд хэн нэгний эсрэг үйл ажиллагаа явуулахгүй аж. Шат шатны бодлого боловсруулагчид шударга, цэвэр байхаас Монгол Улсын ирээдүй шууд хамааралтай тул аливаа нам эвслийн нэр дэвшигчдэд хяналт тавьж, сонгууль хүртэлх тухайн тойргийн нэр дэвшигчид аливаа хууль бус үйлдэл гаргах эсэхэд хяналт тавина гэлээ.

“Зөв сонголт бидний ирээдүй” ТББ энэ оны гуравдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Өнөөдрийн хурлын үеэр “Удахгүй 2020 оны УИХ-ын сонгууль болох гэж байна. Гэвч өнөөдөр хэн, хаана нэр дэвших гэж буй, сонгуулийг хэр хэмжээний хөрөнгөөр зохион байгуулах тухай л яригдаж байгаагаас биш сонгогчийн боловсрол, сонгуулийн ирцийн талаар хөндөж байгаа төрийн байгууллага, улс төрийн нам алга. Сонгогчийн боловсролд анхаараагүй нь Монголын төрийн өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан хамгийн том алдаа” гэлээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button