НИЙГЭМ

Уулын амуудад эргүүл гарч, хяналт тавьж байна

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр дэх уулын амуудад эргүүл, шалгалт хийж, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид төр захиргааны болон хувийн хэвшлийн барилга, байгууламжийн орц, гарцад “Эрсдэлийг бууруулж, маскаа зүүцгээе”, “Их хотын соёлыг хэвшүүлье” уриалга бүхий сурталчилгааны стикер наалтыг байршуулан ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан аялал зугаалга, явган аялал зохион байгуулахыг түр хориглосон билээ.

Эх сурвалж: НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button