НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Б.Баатархүү: Цэгмидийн биед халдаагүй, харшил гэж эмч хэлсэн

АН-ын дэргэдэх АЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, машинтай жагсагч Цэгмид Өмнөговь аймгийн Даланзадгад хотод очиж, захиргааны байранд шаардлага хүргүүлсэн. Нутгийн захиргааны байгууллагад үймээн үүсгэж, төрийн албаны ажилд саад учруулсан үйлдэлтэй нь холбоотойгоор цагдаагийн байгууллага тайлбар авахаар авч явсан.

Тэрээр цагдаагийн байгууллагаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өөрийг нь цагдаагийнхан зодсон тухай мэдээлэл цацсан юм.

Түүний яриаг Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү няцаав. Тэрээр, “Өмнөговь аймгийн Цагдаагийн албан хаагч иргэн Цэгмидийн бие болон эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Иргэн Цэгмид өөрөө цагдаагийн албан хаагчид миний биед халдаагүй гэж өөрөө хэлсэн нь бичлэгт байгаа. Хамт явж байсан хүмүүс нь гэрчилнэ. Тухайн иргэн өлсч байна гээд хоол авч идсэн. Үүнийхээ дараа бие нь эвгүйтэж эмчийн тусламж авсан. Эмчийн зүгээс харшлын шинжтэй байна гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэж, хэвтэх үү гэж өөрөөс нь асуухад зүгээр ээ, хэвтэхгүй гээд гараад явсан. Болсон бүх процессыг нотлох камерын бичлэгүүд байгаа. Хэрэгтэй бол бичлэгийг тавьж болно” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зүгээр хоёр хөлөөрөө машинд суусан хүн хэдхээн цагийн дараа ийм байдалтай болчих гэж! Цагдаагийн байранд ороод зодуулсан ч бай, хоол идээд харшил авсан ч бай яадаг ч байсан цагдаа хариуцлага хүлээнэ! Элдэв юмтай хоол албаар идүүлсэн ч юмуу!

цэцэг
цэцэг

сая fb ээс харлаа нэн даруй хөсүт халдварт хүргэж яаралтай шинжилгээ хийж хордлого тайлах эмчигээ хийх хэрэгтэй байх .зодуурын хавдар биш байна ямар нэг аюултай нян вирусын халдвар биенд нь орсон байх магадлал тун өндөр юм байна шүү .!

Зочин
Зочин

Уруулын дотор тал нь хэгзэрсэн байна, хэрэв үнэхээр харшил бол амь насанд нь аюултай, цагдаа нар сүүлийн үед нэг л биш ээ, дандаа өөрсдийгөө хамгаалсан мэдээлэл хийж байх юм Тэгээд өдөр лайваар зүгээр байсан хүн орой ийм байдалтай байх гэж!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эмч нь тэгээд харшил бол юуны харшлыг тогтоож чаддаггүй ээ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харшилийг монголчууд хөнгөн хэлбэрээр нь ойлгоод байдаг нэг зүйл гэж бодоод байх шиг. Гэтэл харшил байдаг бол яаралтай эмчдээ хэлэх шаардлагатай. Эмч нь тэгтэл эмчилгээ хийлгэх үү гэж зүгээр асуусан гэхээр гайхаад байна.

Зочин
Зочин

Хууль гууль болсоны харгай, ямартай ч гэсэн эрүүл хүн очсон, гарахдаа иймболчихсон гэхээр энэний бурууг цагдаа үүрнэ, үнэхээр хоол идээд ийм болчихсон юм бол хоолонд нь юу ч холиод өгсөн юм билээ! хэн мэдэхэв?

гадны нѳлѳѳгүй
гадны нѳлѳѳгүй

амнаас нь цус гоожсон байдалтай нүүр амын хавдтал зодсон цамцын урсан харшилаас болж маажсан гэсэн үгүү хүүхэл хүртэл хараад ойлгохоор зүйл байхад муу лалрууд хүн алах нь байна шудрага хүнээ алдах цэвүүн цаг ирлээдээ

гадны нѳлѳѳгүй
гадны нѳлѳѳгүй

бичлэгийн үзлээ бас тариа тариж хордуулсан байна ард түмэн чиний талд шүү

Зочин
Зочин

Хүчтэй харшил өгч байхад эмч зүгээр явуулчихаж байна уу? Харшил шоконд оруулж үхүүлэх магадлал өндөртэйд тооцогддог гэдгийг эмч мэдэж байгаа ! Идсэн хоолыг нь цагдаа шинжилсэн үү? Хүн амьтан юм хийчихсэн юм биш биз?

Зочин
Зочин

ӨӨрөө зодсон гэж хэлсэн бол ...

Зочин
Зочин

Үнэхээр харшил бол зодсоноос илүү аюултай, юун машин жолоодож явах! аргаа бараад явсан байх, яадаг ч байсан яасан ч байсан энэ хүний эрүүл мэндийг цагдаа хариуцах ёстой, хэрэв бурхан болсон бол өө харшилаас болсон, бид буруугүй гэх нээ!!!!

Зочин
Зочин

Цагдаагийн байр руу ороод хүн ийм болчихсон байна, яагаа ч үгүй зүв зүгээр сайхан хуучлаад сууж байтал энэ залуу өөрөө харшил гаргачихлаа гэх нээ. Харшил бол зодуулснаас илүү аюултай, яасан ч байсан эрүүл мэндээрээ хохирсон байна!!!!!

Зочин
Зочин

идэж уусан юманд асуудал байсан юм биш биз?

Зочин
Зочин

Ene nuhur chini Tsagdaagin mashin dor orj hevtchiheed garahgui hichneen ch udav, purgisan shoroon doroos uhaad gargaad irsen yum shig l haragdaj b san Bichleg ni b a lee Tuundee allergitaj b hgui yu Tsagdaagin b ga ruu dairdgaa bolih heregt

Hohni
Hohni

Whahahahaha

цэцэг
цэцэг

батархүү наад хүнээ тосож аваад шууд хөсүт эсвэл халдвартад хүргэж яааралтай вирусын шинжилгээнд оруул энэ зодуурын хавдар биш нян вирусын хавдар байна шүү .анхааруулаж хэллээ .бодуул хотруу л ирж яваа байлгүй машинтай явж байна .шоктой ч б

зочин
зочин

Т.Дука гээд бага-нуурын золбин хүүхэн нтр энэ маанагийг дагачихсан таарсан таар шуудайнууд,шөнөжингөө буудалд архидаж шаалцаад ээ нүдний булай

Холбоотой мэдээ

Back to top button