УЛС ТӨР

ТББХ: Сонгогчдын саналаар гишүүнийг эргүүлэн татах заалтыг ДЭМЖСЭНГҮЙ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.04.28/-ийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлж байна.

Гишүүд асуулт, тодруулга авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат зарчмын зөрүүтэй санал гаргаж, сонгогчдынх нь олонх дэмжсэн бол гишүүнийг эргүүлэн татах” саналыг гаргасан юм. Энэхүү саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Парламентын тогтворгүй байдлыг бий болгох учраас сонгогчдын саналаар эргүүлэн татаж болохгүй гэж хууль санаачлагчид үзэж байгаагаа илэрхийлэв.

Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Тэгвэл бүр их хурлыг сонгохгүй.Хууль бус үйлдэл хийж байгаа сонгогчдын эрх ашгийг зөрчсөн этгээдийг заав#### гишүүн байлгах ####багүй биз дээ. ӨӨрсдийн эрх ашгийг хамга####сан хууль бат####даг.Ийм хүмүүсийн хэрэг ер нь байна уу

  2. Аль л болохгүй бүтэхгүй луйварчид УИХ-н гишүүн болох гээд л үздэг болж сонгуулийн хууль гууль болчихсон хулгайч луйварчид гэмт хэрэгтэнгүүд сонгогддог болчихсон юмуу? Сонгогчдын сан####аар эргүүлэн татаж байж ТӨР цэвэрших ёстой шүү дээ!

  3. Өөрсдийгөө хэн гээд бядчихсон эргүүнүүд вэ? Өөрсдийгөө бүр хаан заан гээд бодчихсон,ичих булчирхайгүй гуйлгачингууд юм биш үү

  4. Gem hiisen geshuudiig erguulen tatakhui bol mongoliin huul hun buged d erkh degsh uilchilekh ugui bolnoo. Yamarch hun huuliin umuno erkh degsh uureg hariutsalg baikh yostai. Ulsiin huraliin geshuun bolkhor ontsogai erkh medeltei baij bolkhu

  5. Өөрсдийгөө хамга####ж байх шив дээ. УИХ-ын гишүүдийн эрхтэй холбоотой хуулийг өөрсдөөр нь батлуулдаг тогтолцоо маш буруу. Нийтийн сан#### асуулгаар ч юм уу өөр ямар нэгэн иргэдийн оролцоог хангасан хэлбэрээр шийддэг хуулийн орчинтой баймаар

  6. Сонгогчдын сан#### парламентийг тогтворгүй болгоно гэдэг юу л бол. Харин гишүүдийг нь сахилга хариуцлагатай болгоно. Хуулийн байгууллага бол буруутай гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлж, шийтгэнэ. Харин хэн эргүүлэн татах сан#### гаргах вэ?

  7. Сонгогчидын санлаар эргүүлэн татах ёстой ингэж байж гишүүд хариуцлага ёс зүйтэй болно.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button