УЛС ТӨР

М.Энхсайхан, Э.Бат-Үүл нарыг “Гэр хороолол хөгжлийн нам”-аас нэр дэвшихийг урьжээ

Гэр хороолол хөгжлийн намаас өчигдөр /2020.04.27/ уриалга гаргасан байна.

Тус уриалгад: Эрх баригчдын хууль бус, увайгүй үйлдлүүд нь Монголд бий болсон ардчиллыг үгүй хийж, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөөг хааж боогдуулж, цаашлаад нийгэмд дарангуйлал тогтоох аюул нүүрлээд байна. Энэ цаг үед Монголын ардчиллыг хамгаалж авч үлдэх нь нэн тэргүүний зорилт болсныг бид гүнээ ухамсарлаж, ардчиллаа аврах үйл хэрэгт олон түмнийг нэгдэхийг уриалж байна.

ГЭР ХОРООЛОЛ ХӨГЖЛИЙН НАМ нь  2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж, ардчиллаа хамгаалах үйл хэрэгт хамтран зүтгэх хүсэлт илэрхийлсэн боловч харамсалтай нь Ардчилсан нам энэхүү саналыг бодитоор дэмжих идэвх санаачилга гаргасангүй. Тиймээс Гэр Хороолол Хөгжлийн Нам нь 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож, олигархи засаглалыг “гэр хорооллын засаглал” руу шилжүүлж, улсаа хөгжүүлж, ардчиллаа хамгаалах зорилгын төлөө тууштай хүчин зүтгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

ГЭР ХОРООЛОЛ ХӨГЖЛИЙН НАМ нь Монголд ардчилсан хувьсгал хийж, монголчуудад өөрөө өөрсдийнхөө хувь заяа өөрсдөө шийддэг эрх чөлөөг авчирсныхаа төлөө өнөөдөр гэмтэн болчихоод байгаа ардчиллын анхдагчид болох Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг гэр хорооллынхны ардчилал, хөгжлийн төлөөх тэмцэлд нэгдэж, манай намаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихийг уриалж, албан ёсоор урилга хүргүүлж байна. Монголд бий болсон ардчиллын үр шимийг хүртэж чадаагүй, хөгжлийн гадна хөсөр хаягдсан нийгмийн дундаж анги бол яахын аргагүй гэр хорооллынхон юм. Өнөөдөр хүн амын гуравны хоёр хувийг эзэлж байгаа гэр хороололд амьдарч буй газрын эзэд Монголын ардчиллыг аварч үлдэх цөм хүч билээ. АРДЧИЛЛЫГ ГЭР ХОРООЛОЛ АВАРНА ГЭР ХОРООЛОЛ ХӨГЖЛИЙН НАМ 2020 оны 04 дүгээр сарын 27” гэжээ

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ajaa taij
Ajaa taij

Ger horoololiinhon chini hanilj yavaad hania unaj yavaad morio jiideggui irged busuu. Ajaa ajaa amjilt.

зочин
зочин

Энэ намыг татан буулга.

иргэд олон түмэн
иргэд олон түмэн

Яллагдагчаар татагдсан хүмүүсийг урьж л байдаг таарсан ч нам таарсанч уригдагч нар болдоо

Зочин
Зочин

ийм нэртэй нам байдаг юмуу, урьж байгаа хүмүүсийг нь харахад энэ лав олигтой нам бишээ

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Гэр хорооллыг дахин төлөвлөхөд Батүүлийн хувь нэмэр их шүү.Толгойт, Баянхошуунд түрүүчийн засгийн үед гэр хорооллын дахин төлөвлөлт эхэлсэн.Харамсалтай нь дараагын засгийн газар Батүүлийн хүүгийн кампани гээд зогсосон.Ажил хийж байвал хэн ч

Зочин
Зочин

Чанга дэглэмтэй шоронгоор очвол эд нараас илүү санал авах гарууд зөндөө олдоно шүү гэр хороололоо.

Холбоотой мэдээ

Back to top button