УЛС ТӨР

Тордоод НЭМЭРГҮЙ, төрд ТУСГҮЙ бие даагчид

УИХ-ын сонгуульд нийт 208 иргэн нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна. Тэдгээр иргэдийн нэрс зарлагдаж олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн үйл явдал өчигдөр /2020.04.28/ боллоо.

Нэрсийн жагсаалтыг харахад улс төр гэдэг, УИХ-ын сонгууль гэдэг ХЭН ДУРТАЙ НЬ ОРЖ болдог талбар гээд андуурчихсан нилээдгүй СОНИРХОЛТОЙ хүмүүс бие дааж нэр дэвших нь.

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд төрийн толгойд заларсан том намуудын тогоон доторх олгой хагарч, дотоод тэмцэл улам ширүүсч байна. Намуудын дотоод хагарал бие даагчдын тоог өсгөж буй гол шалтгааны нэг.

Мөн гомдол тээж, өс санагчид горьдлого тээж сонгуульд нэрээ зүтгүүлсэн нь ч бий. Ердөө л хэн нэгнээс өс хонзон авах сэдлээр УИХ-д нэр дэвшиж байна гэдэг юутай харалгана үзэл вэ. Цаашлаад нийгэмд шударга дүрээр тэмцэгчид НЭР ДЭВШИГЧИД болохыг хүсэж. Хамгийн аймшигтай нь СОШИАЛ одод СОНГУУЛИЙН одод болохоор мөрийн хөтөлбөрөө өгчээ. Урлагийнхан улс төрийг хүсэмжлэх цаг ирж.

Бие даагчдыг бид дараах дөрвөн бүлэгт ангилснаа хүргэж байна.

-УЛСТӨРИЙН ХҮРЭЭНИЙХЭН буюу “НАХИГСАД”-

Эл бүлгийг Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарын акулууд тэргүүлж байна. Тэд уг нь улстөрийн тогоонд олон жил явж, хүрэх оргилдоо хүрч, суух суудалдаа суугаад бууцгаасан эрхмүүд билээ. Ардчиллыг мандан бадарч байхад туг дарцаг шиг намирч явсан. Одоо өс хонзон авах зорилгоор нэрээ зүтгүүлж байна гэдэг ичгэвтэр.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны хувьд хотын даргад нэр дэвшээд намаасаа хөөгдсөн. Намгүй тэрээр бие дааж нахигсадын нэг болж байна.

Гудамжны тэмцэгчээс улс төрд орж байсан Г.Уянга хэд хэдэн нам дамжсан сэргэлэн эмэгтэй. АН-ын 100 саяын дэнчингээс болж С.Эрдэнэд жийгдэж өөрийнхөө нэрийг зүтгүүлж яваа нь энэ.

Н.Номтойбаяр гишүүний суудлаас залхах болоогүй бололтой. Бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзсэн тэрээр дахин парламентад залрах сонирхол өвөртөлжээ.

УИХ-гишүүн С.Жавхлан, Ахмадын холбооны Г.Баасан, АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Даваасүрэн,  Нүүрс хөтөлбөрийн гэгдэх болсон Л.Гансүх, С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, АН-ын шинэчлэлийн хорооны гишүүн П.Галиндэв гэсэн тун сонирхолтой нэр хөвөрнө.

-УРЛАГ СОЁЛЫНХОН буюу "УЛС ТӨР МӨРӨӨДӨГЧИД”-

Улс төр мөрөөдөгч урлаг соёлынхон энэ удаад нилээдгүй бий. Жүжигчин Ц.Төмөрбаатар, дуучин Нарагаас эхлээд нэрс хөвөрнө. Ц.Төмөрбаатарын хувьд монголын тайз, дэлгэцийн урлагт насаараа хүчин зүтгэсэн уран бүтээлч. Нас тогтоод улс төрд хүчин зүтгэхээр сонгуульд горилогч урлаг соёлын залуучуудын нэрсийг түүчээлж байна.

Дуучин Нара УИХ-ын сонгуульд хоёр дахиа зүтгэж буй. 2016 онд нэр дэвшээд бараагүй. Энэ удаа юу түүнд итгэл найдвар төрүүлээ юм, бүү мэд. Ямартай ч тэр бие даахаар шийджээ.

Зураач Л.Өнөрчимэгийн хувьд сошиал тэмцэгч. Өөрийн фейсбүүк хуудсаараа мянгантаа уйлж, зуунтаа тэмцэгч. Гэвч хэнтэй тэмцэж байгаагаа сайн мэддэггүй нь тун тоогүй. Сайн зураач гэдгийг нь марттал сошиал тэмцэгчийн дүрээр тоглох болсон билээ.

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгчийн зөвлөх гэх үүрэгт албанаасаа буух тийшээ хандаж буй. Улстөрийн тогоонд үлдэхээр шийдэж гишүүний сэнтийд горилох нь. Улстөрд Г.Уянга, М.Оюунчимэг гээд сэтгүүлч эмэгтэйчүүд амжилттай орж төр түшилцсэн. Тэдний араас энэ жил нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, сэтгүүлч Баасанбямба гэсэн хүмүүс гишүүний суудал горилох нь. Энэ бүлэгт ганц үйлдвэрлэгчийг багтаасан нь “Exclusive”-ээр овоглодог Г.Майцэцэг гэх эмэгтэй. Тэрээр Монголдоо хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Саяхан гэхэд л коронавирусийн хамгаалалтын хувцас үйлдвэрлэж эхэлсэн. Тэр хувцас үйлдвэрлэлийн салбараа орхиод улс төрд хүч үзэх нь.

-СОШИАЛ ОДУУД буюу "МӨРӨӨДЛИЙН БАГИЙНХАН”-

Манай эл бүлэг сошиал одууд, шударга тэмцэгчдийн дүрд тоглогчид, хуульчид, төрийн бус байгууллагынхан нийгмийн идэвхтнүүд хамаарна. Эцэг эхээс өгсөн Баасанжаргал гэх нэрээ Чингисхаан болгож сошиалд, солиорогчдын нэг гэгдэх болсон залуу сонгуульд бие даахаар мөрийн хөтөлбөрөө өгчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа улстөрд орж ирэхээр бие дааж нэр дэвших нь. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард ИЗНН-ын дэд даргаар томилогдож байсан. ИЗНН-ыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн тухай яригддаг билээ.

“Дэлхийн монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг гэсэн нийгмийн идэвхтэн, тэмцэгчдийн дүр бүтээдэг залуус сонгуульд нэрээ зүтгүүлжээ. Уул уурхай, газар шорооны төлөө тэмцэгчдийн дүрийг ТББ байгууллагаараа дамжуулан бүтээдэг тэд. Гэвч шантаажчин гэх нэрийг зүүх болоод удаж буй.

Ш.Адьшаа /гаалийн/, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, А.Гантулга /ТОСК/, “Хар салхи” хочит мэргэжлийн кик бокс, муатай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, “Утаа”-ны Ц.Пүрэвхүү, ЕС Наранцацралт агсаны хүү Соёмбо, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Соёмбо, Каснайн Ханагат, хуульч Т.Бат-Оргил, Генерал Б.Баярмагнай гээд салбар салбартаа нийгмийн идэвхтнүүд болсон хүмүүс багтжээ.

-ЗАЛУУЧУУД буюу УЛСТӨРИЙН ХААЛГА ШИНЭЭР ТАТАГЧИД-

Нэгэн үе Голомт банкаар овоглогдож явсан эдийн засагч Ө.Ганзориг тэтгэврийн реформ ярьж нийгэмд идэвхтэй байх болсон. Тэрээр залуучуудын төлөөлөл болж сонгуульд хүч үзэх нь ээ.

“Алтан дорнод Монгол”-ын Т.Ганболд сүүлийн үед сайн үйлсийн аянд гар бие оролцох болсонг. Өвчтэй ээжийгээ асардаг хүүхдүүдэд байр авч өгч тусламжийн гараа сунгасан билээ.

Калифорниа Беркелигийн их сургуулийн Хуулийн сургуулийн мастер Ж.Эрхэмбаатар шинэ залуучуудын төлөөлөл болж улстөрд орохоор мөрийн хөтөлбөрөө өгчээ.

-НЭР ДЭВШИХ, СОНГОГДОХ ЭРХ ХЭНД Ч НЭЭЛТТЭЙ, ГЭХДЭЭ...-

Хатуухан хэлэхэд гялайж, гялтайх гурав дөрвөн бие даагч байна уу, үгүй юу гэх хэмжээнд хүртлээ нэр дэвшигчдийн чанар мууджээ. Энэ удаагийн сонгуулийн бие даагчдыг товчоор дүгнэхэд ийм байна. Хэнбугай ч нэр дэвших, сонгогдох эрхээ эдэлж болно.

Ямартай ч бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ҮАГ хянаж 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ. Энэ хоёр шүүлтүүр давсан бие даагчид нэр дэвших эрхээ эдэлнэ.

Харин эцсийн шатны сонголт хийх нь эрх нь таны, миний, бидний гарт үлдэх билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХУУЛЬЧ
1. ЭРХЭМБААТАР
2. БАТ-ОРГИЛ
3. Ц.ЦОЛМОН
ЭДИЙН ЗАСАГЧ, УЛС ТӨРЧ
4. Ө.ГАНЗОРИГ
5. ДАВААСҮРЭН
6.БАТ-ҮҮЛ
7.Н.АЛТАНХУЯГ
8. БАЯРЦОГТ
БУСАД НЬ ГУДМАНДАА БАЙСАН НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yg zuv

Зочин
Зочин

Одоо л жинхэнэ мэргэжлийн , боловсролтой , улс төрд хэрэгтэй хуульч, эдийн засагч мэргэжилтэй залуучуудаа дэмжих хэрэгтэй шүү.

Зочин
Зочин

Инээд хүрээд байна!! Эдмнарьөгснөөс цагаан хуудас өгөх минЬ зүгээр

Зочин
Зочин

Хууль тогтоох газар хууль мэддэг хүн нь л баймаар ...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tsolmon ih mundag huulich zaluu haragdaad bgaa

Зочин
Зочин

ҮҮЛ НОМТОЙ БАЯРЦОГТ БОЛЖ БАЙНА

зочин
зочин
Reply to  Зочин

Нэрээ дэвшүүлэх нь хэн болгоны таны ч эрх, сонгох эсэх нь бас хэн бүхний эрх. Бүгдэд нь амжилт.

Иргэн
Иргэн

Энэ нэр дэвшигчид бүгд, тоон дотор үсэг цохиж явагчид, байна. Урлаг спортынхон одоо боливол яасийм. Энэ Жавхланг хардаггүй юм уу. Ичээч.

Зочин
Зочин

Батүүл, Хулан, Төмөрбаатар нар болж байна. Бусад нь хэрэгггүй дээ. Нара, Өнөрчимэг нар бол бүр дэмий.

Зочин
Зочин

Suuliin 3 l deer yumdaa

зочин
зочин
Reply to  Зочин

За Соёл урлаг,Спортынхон улс төрд бол илүүц огт хэрэггүй болж үз тэр дуугаа дуулаад тамирчид нь бэлтгэлээ хийсэн дээр байлгүй

Зочин
Зочин
Reply to  зочин

яааг зөвь

Иргэн
Иргэн

Батүүл.Алтан хуяг.БатОргил.голомт банкний залуу л бна.бусад нь; хэрэгүй.зүгээр мөрөөрөө хариуцалгатай туслаад амьдар!!!!!!!!!!

zochin
zochin

Za da suuliin 3 l arai gaui ni bna daa busad ni toon dotor useg tsoxij yavna gedeg shig xumuus bna Tom tom ediin zasagchid devshixgui yaasan yum boloo Dashzeveg Defakto Jargalsaixan geed xumuus bii dee ug ni

Зочин
Зочин

Hehe

Mongold busgui
Mongold busgui

Хуцна биз чи яахыг нь яаж мэдэж бгаан

12ж45
12ж45

Күй эн одоо Хятадын Монголын С.Баярцогт Монгол Улсын Их Хуралд нэр дэвшихиймуу тэгээд

уншигч
уншигч

nastaichuul ni nasandaa suuldaa

нэзочинрээ
нэзочинрээ

зөв дэвших хэрэгтэй ард түмэнд юу хэрэгтэйг ойлгосон өөриин хүчээ үнэлсэн зоригтой аавын хүү ээжиин охид дэвш.энэ жил бүх бие даагчдыг дэмжнээ

зочин
зочин

Өнөрчимэг Нара Баасан Майцэцэг Саруул гээд бүгдийг нь дэмжиж байна

Холбоотой мэдээ

Back to top button