Нийгэм мэдээ

Б.Пүрэвдагва: Зар дээр тавигдсан COP-17 хурлын ширээ сандал нь хувийн хэвшлийнх

Хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өгөх үеэрээ СОР17 хурлын үеэр ашигласан ширээг борлуулж байна гэх талаар дараах тайлбарыг өгсөн юм.

"COP-17 арга хэмжээний үеэр ногоон хэсэгт 160 павильон түрээслэж, төрийн болон хувийн өмчийн газрууд өөрсдийн бараа болон тавилгатай оролцсон билээ.  Зар дээр тавигдсан COP-17 хурлын ширээ сандал нь төсвийн мөнгөөр худалдан авсан ширээ сандал биш. Ногоон бүсэд ажилласан хувийн хэвшлийнхний ширээ сандал. Цэнхэр бүсэд ашигласан ширээ сандлыг шаардлагатай газруудад хуваарилахаар ажлын хэсэг гарсан байгаа.

COP-17 зохион байгуулагдсан тайлбай Нийслэлийн өмчид үлдэж байгаа. Мөн 250 хүний багтаамжтай хоёр гэр, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бие засах газар үлдэнэ.

Нийслэл хотод энэхүү арга хэмжээнээс 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Гэр хорооллыг түлшнээс хийн түлшрүү шилжүүлэх, цахилгаан хангамж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох, үер усны аюулгүй байдлаас сэргийлэх Туул голын усан сан төсөл гэх мэт төслүүд дээр хөрөнгө оруулалт татаад байгаа" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button