Нийслэл

БГД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрээс 6 төмөр чингэлэгийг зөөж, газрыг чөлөөллөө

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЗБА-НЫ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Ц.БАЯРМАГНАЙ: НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИХ БОЛНО

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, Нийслэлийн Засаг Даргын 513 тоот захирамжийг хэрэгжүүлж байна. Нэн тэргүүнд, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор  зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлууд шат дараатайгаар хийгдэж байна. Энэ жилийн газар чөлөөлөх ажил төр хувийн хэвшлийнхэн хамтарч хийж байгаагаараа онцлог болж байна.

Бизнес эрхлэгчид, иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, харилцан ойлголцож., газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Өнөөдөр Баянгол дүүргийн 7 хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө 29 байрны эргэн тойронд байрлаж байсан 6 төмөр чингэлэгийг ачиж, нийтийн эдэлбэр газрыг чөлөөллөө. Ер нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны хороололын орц гарц хаасан, явган хүний зам талбайг чөлөөлөх арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлж байна. Нийтийн эрх ашиг, нэн тэргүүнд байх ёстой.

“НАЙДВАР 29,30” СӨХ-НЫ ДАРГА Д.БАТСҮХ: Нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй төмөр чингэлэгүүд олон жил болсон. Энд 468 өрхийн 3000 гаруй хүн амьдардаг. Орчны бохирдол маш ихтэй. Ил задгай бие засдаг. Хүмүүс тойрч суугаад архи дарс уудаг. Хог новшоо хаядаг, үнэхээр хэцүү байлаа. Өнөөдөр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба энэ байдлыг цэгцэллээ. Маш их баярлаж байна. Газар ерөөсөө багадахгүй. Одоо энэ газрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглана. Мод бут тарина. Хүүхэд хөгшид нарлах хэсэгхэн ч болтугай тохитой газрыг бий болгоно. Иргэд ийм л зүйл хүсч байна.

СИ СИ ЭС МОНГОЛ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТЗОРИГ: Манай компани энэ барилгыг 2005 онд хувь хүнээс худалдаж авсан. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш оршин суугчдын ая тухыг хангах, дүүрэг, хорооноос зохион явуулсан арга хэмжээг  дэмжин ажиллах, тавьсан шаардлагыг биелүүлэх.  Орчны тохжилтийг сайжруулах, гэрэлтүүлэг болон камержуулалт аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Бид сайн хөршүүд, найрсаг харилцааг эрхэмлэж ирсэн. Тухайлбал манай барилгын өмнөх камерын 24 цаг тасралтгүй найдвартай ажиллах боломжийг хангаж, эрчим хүчээр хангах шугамыг өөрөөсөө тавьж өгсөн. Хоёр тийшээ харсан тус камерын бичлэг нь Баянгол дүүргийн цагдаагийн байран дээр бичигддэг. Ер нь манай энэ хавь олон хөлийн газар гэхэд их намуухан. Хүмүүс нь соёлтой. Орчин нь цэвэрхэн ийм хороо. Манай компани Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тавьсан, хүний орц гарц нээх, зам чөлөөлөх шаардлагыг хүлээн авч биелүүлж байна. Цаашдаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тохжилтийг сайжруулах хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Бусад бизнес эрхлэгчдэдээ Төр засгийнхаа шийдвэрийг дэмжиж ажлаарай. Бие биенээ хүндэтгэсэн, хүлээн зөвшөөрсөн харилцааг эрхэмлээрэй гэж уриалмаар байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Э.ЭРДЭНЭБАЯР: Өнөөдөр БГД-ийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгах, хоёр чөлөөлөлт хийгдлээ. “Си Жи Эс” мэдрэлийн эмнэлэг явган хүний гарцан дээр өргөтгөл хийн хаасан байсан. Өнөөдөр чөлөөлж орц гарц нээж өглөө.  Мөн 65-р байрны урд талд байсан төмөр хашааг буулгаж, явган хүний зам гаргалаа. Тус газрыг Монвакум компани зориулалтын дагуу зөвшөөрөлтэй  эзэмшиж байсан. Гэхдээ иргэдийн тавьсан  хүсэлт шаардлагыг уламжилж, харилцан ойлгоцож хашаа чөлөөлөлт хийгдлээ.

“ЧАНДМАНЬ ГУРВАН ӨРГӨӨ” СӨХ-НЫ ДАРГА Г.СУМЪЯА: Явган хүний замтай болсондоо баяртай байна. Энэ орон сууцны хороололд нийтдээ 1250 хүн амьдардаг. Гэтэл явган хүний зам байхгүй, машин замаар явган хүн ч явна, машин ч явна. Хотын төвийн дүүрэг, ийм байж болохгүй л дээ. Аваар осол гарах улмаар бэртэж гэмтэх. Өвөлдөө үзэгдэх орчин хязгаарлагдмал хэцүү байлаа. Төр засаг маань ямар ч байсан иргэдээ сонсож байна. Тэдний тавьсан шаардлагыг хүлээж авч байна. Хэрэгжүүлж байна.  Энэ залуучууд ч гэсэн өөрсдийнхөө ажилчдын хүчээр хашаагаа чөлөөлөөд өгч байгаа нь сайхан санагдаж байна. Иргэдийнхээ өмнөөс Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон дүүргийн газар зохион байгуулалтын албаны хүүхдүүдэд баярлаж байна.

МОНВАКУМ ХХК-ИЙН ЗАХИРАЛ А.ЖАРГАЛМАА: Мэдээж газар үнэтэй. Гэхдээ хүмүүсийн амьдрах орчин аюулгүй байх ёстой. Нийтийн эрх ашгийн хэрэгжүүлж байгаа ажлууд, арга хэмжээг дэмжиж ажилдаг.Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тавьсан шаардлагыг хүлээн авсан. Өнөөдөр явган хүний зам тавих газрыг чөлөөлж өглөө. Энд хийгдэх тохжилтийн ажилтай уялдуулан манай компани үзэгдэх орчны нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. 15р хороо 29р байрны гадна бас ийм 5 граж байна . Зайлуулж өгөөч гэж олон жил олон газар хүсэлт тавьж байна. Яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Бгд газрын ####баны л хариуцах ажил юмсан.

  2. БГД-9 хороо Говийн булаг дэлгүүрийн урд нийтийн эзэмшлийн т####бай дээр улаан зам дээр хашаа бариаад зургаа долоон жил болж байна. Та энэ газар ямар ашиг сонирхлын зөрчилтэй г олж мэдээд буулгаж нийтийн эзэмшлийн т####байг чөлөөлж өгөөч

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button