“Шинж тэмдэг илэрч эхлэхээс хоёр хоногийн өмнө халдвар тарах магадлал өндөр”

Өнөөдөр /2020.04.29/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Г.Янжмаа:
“Дэлхий нийтэд халдварын тоо 3 саяд хүрсний 1 сая гаруй нь дангаараа АНУ-д бүртгэгдсэн. Тус улсад нэг өдөрт 20 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа ч, эрчим нь саарч байна. Нийт 58 мянган хүн уг халдварын улмаас энджээ.
Сингапур улсын тухайд хөдөлмөрийн гэрээтэй, цагаач иргэдээс ихэвчлэн халдвар илэрч байна. БНСУ-ын хувьд сүүлийн 24 цагийн дотор есөн шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар, өвчний шинж тэмдэг илэрч эхлэхээ хоёр хоногийн өмнө халдвар тарах магадлал өндөр байна. Тус улсад бүртгэгдсэн нийт халдваруудын 40 орчим хувьд нь анх шинж тэмдэг илрээгүй” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.