ЭРҮҮЛ МЭНД

Л.Мөнхтүшиг: 86 настай хорт хавдартай иргэнийг транзит нислэгт багтаасан

Улсын онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян

ОХУ-д өдөрт 5000 гаруй хүн өвдөж, тус суралцаж байсан 21 оюутнаас ковид-19 вирусийн халдвар илэрсэн. Мөн олон улсын тээврийн жолоочоос илэрсэн тохиолдлуудыг харахад тус улсад нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Иймд ОХУ-д байгаа иргэдээ татах асуудлыг хэлэлцэнэ.

Мөн БНСУ-аас иргэдээ татах асуудлын хүрээнд, тус улсад суугаа иргэд үймээн дэгдээж, тус улсын холбогдох албаны хүмүүсийг үгээр дайрч буй нь зохисгүй юм.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг

Гадаадаас ойрын хугацаанд гурван онгоцыг хүлээж авахаар бэлдэж байна. Үүнтэй холбоотой нислэгээр ирж буй иргэдтэй холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Ойрын хугацаанд дараах нислэгүүдийг хүлээж авахаар ажиллаж байна.

  • 2020. 04.30-ны өдөр Сөүл улаанбаатар транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч
  • 2020.05.01 Сөүл-Улаанбаатар нислэгээр нийт 271 зорчигч ирнэ.
  • 2020.05.02 Франкфурт-Улаанбаатар транзит нислэгээр 13 улсаас 253 иргэн

Дараах нислэгт эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, өндөр настан болон асран хамгаалагчтай, бага насны хүүхэдтэй, хүндэтгэх шалтгаантай иргэдийг сонгон шалгаруулалтаар авч байна. Юуны өмнө 86 настай хорт хавдартай иргэнийг транзит нислэгт багтаасан. Улсын онцгой комисын тавьсан таван шаардлагад нийцсэн 1174 зорчигч байгаагаас нэн шаардлагатай 273 иргэнийг авсан. Үүнд яалтачгүй эрүүл мэндийн гэх шалтгаантай иргэдийн нотлох баримтыг нягталж, хуурамч гэх баримтыг хассаны үндсэн дээр нэрсийг зарласан.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button