УЛС ТӨР

ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг өнөөдөр /2020.04.29/ Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүнийг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй байна.

Д.Даваасүрэн нь 2016 оны есдүгээр сард Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байв.

Тэрээр, 1994-2002 онд Гадаад харилцааны яаманд дипломат ажилтан, 2002-2006 онд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга, 2006-2008 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2012 онд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хулд
Хулд
2020-04-30 05:11

Нямдорж Улаан г.м будилааны нөхдүүдийг буулгах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button