УЛС ТӨР

“Ноолуурын молиго”-ын хоёрдугаар ангиар Ч.Улааны гэмийг ДАЛДАЛНА

“МАЛЧДЫН НООЛУУРЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВНА” гэдэг төр засгийн амлалт өчигдрөөр /2020.04.29/ ҮЛГЭР болон төгсөж байна. Тодруулбал, ноолуурын үнийг бодитой тогтоохоор байгуулагдсан ажлын хэсэг гэгдэх НАЙМАН гишүүний хийсэн мэдэгдэл ерөнхийдөө “Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах молиго”-ын нэгдүгээр ангийг төгсгөсөн хэрэг.  

Улмаар эл ажлын хэсгийн гишүүд болох Л.Элдэв-Очир, А.Сүхбат, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, О.Батнасан нар “Ноолуурын молиго”-ын хоёрдугаар ангийг эхлүүлэв.

Өөрөөр хэлбэл, ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлыг судалж, гаргасан санал дүгнэлтээр тогтоолын төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулахаар болжээ.

Тэд өчигдөр, “Ч.Улаан сайдын мэдэгдсэнчлэн нэг кг ноолуурыг 100.000 төгрөгөөр худалдан авах ямар ч боломжгүй. Тиймээс Ч.Улаан сайд ойрын үед үүнийгээ залруулах байх. Ноолуурыг 100.000 төгрөгөөр авна гэж төр үнийг хүчээр барьж хянахгүй. Харин аль аймагт хэдэн төгрөг хүрэх нь хамаагүй, үнийг жамаар нь явуулахаар шийдсэн. Зах зээлийн үнээр нь авч, нэг кг ноолуур тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгоно” хэмээн мэдэгдсэн юм.

Ёстой л нөгөө холион бантанг нь хутгана гэгч л болж байна. Эхний гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадалгүй нийгмийг бухимдуулж орхичхоод, түүнийгээ далдлах тогтоолын төсөл нэртэй дахин нэг асуудал гаргаж ирж байгаа юм.

БНХАУ-ын зах зээлээс шууд хамааралтай ноолуурын салбарыг хил хаасан өнөөгийн нөхцөлд Засгийн газрын нөөц боломжоор нийт борлуулалтын 30 хувийг санхүүжүүлсэн гэх. Харин үлдсэн 70 хувийг борлуулахад 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай тул уг тогтоолын төсөл барьсан гэх. Үүнийг Засгийн газар дэмжихээ илэрхийлсэн ч гэх.

-Ч.УЛААН САЙДЫН БУДЛИАНЫГ НАМЖААХАД ЗОРИУЛАГДСАН ШИНЭ ХУВИЛБАР-

НЭГДҮГЭЭРТ: Тэгэхээр Засгийн газрын лоббитой дээрх шийдвэр нь хамгийн түрүүнд Ч.Улаан сайдын будлианыг эерүүлж, намжаахад зориулагдсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Үндсэндээ Төр засаг нь бүх аймгийн малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадахгүйгээ маш сайн ойлгосон. Сонгууль дөхөөд худлаа хэлчихсэн попролоо цайруулахын тулд шинээр ажлын хэсэг байгуулж, тэднээр шинэ шийдэл гаргуулж ирж буй дүр эсгэлт болж хувирав.

-ЯМААНЫ 20 МЯНГА БУЮУ ШИНЭ ТӨРЛИЙН ХАЛАМЖИЙН ТРЕНД-

ХОЁРДУГААРТ: Эл шийдвэрийг дуулгаснаас хойш олон нийтийн шүүмжлэл сошиалд хөврөв. Хүүхдэд 10 мянга, ямаанд 20 мянга гэх трэнд үг гарав. Эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд “Ямааны 20 мянга” гэсэн шинэ төрлийн халамж бий болголоо гэж шүүмжлэгсэд олон байна. Ямаанд 20 мянга тараах халхавчаар малчдын саналыг бэлэн мөнгөөр худалдаж авах л хэлбэр.

-БАРУУН АЙМГУУДЫН НООЛУУРЫН ҮНЭ 20 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРТЛЭЭ УНАНА-

ГУРАВДУГААРТ: Ноолуурын үнийг зах зээлийнх нь жамаар орхино гэж байгаа. Үндсэндээ төр хүчээр 100 мянган төгрөгт барихгүй бол ялангуяа баруун аймгуудын ноолуурын үнэ 20 мянган төгрөгт хүртлээ унана. Тухайлахад, алтайн уулархаг газар буюу Баян-Өлгий аймгийн ноолуур 20 мянгад хүртэл уналаа гэхэд үүн дээр 20 мянган төгрөгийн урамшуулал аваад нэг кг ноолуураа ердөө 40 мянган төгрөгийн үнэд л хүргэх нь.

-СОНГУУЛИЙН ЖИЛ МАЛЧДАД ТААЛАГДАЖ Л БАЙВАЛ МАН-Д 500 ТЭРБУМ “ЯАМАЙ”-

ДӨРӨВДҮГЭЭРТ: Малчдын ноолуурын урамшуулалд олгох тэрхүү 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн хаанаас гаргах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Ажлын хэсгийнхэн эл мөнгийг хаанаас гарах тухай сэтгүүлчийн асуултад “Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай зөвшилцсөн. Улсын төсвөөс гаргана” гэдэг товч бөгөөд хялбархаан хариултыг өгчхөж байгаа юм.

Төсөв гэдэг чинь та бидний халааснаас буюу төлсөн татвараас гарна. Оны сүүл гэхэд төсвийн алдагдал 7 их наяд төгрөгт хүрнэ. Сонгуульд зориулагдсан төсөв баталчхаад түүнийгээ тодотгохгүй хав дараад суучихсан засаг нь яг хаанаас тэрхүү 200 тэрбумыг гаргах вэ.

Малчдыг дэмжих зорилгоор гэх нэрийдлээр үйлдвэрлэгчдэд 300 тэрбумын зээл олголт явагдаж буй. Нэмж 200 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө тараалт сонгуулийн жилийн тэнэглэл. Малчдад таалагдаж л байвал 500 тэрбум төгрөг МАН-ынхан яамай бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-04-30 09:25

Энэ хүнд үед м�##�чидад маань хэдэн төгрөг очих л юм шиг байна. Болж байна шүү.
Улс төржүүлээд буруу т�##�аас нь харж шүүмжилж байгаа хорлогч АН-ын угшилтангууд бол зүгээр л сүйтгэгчид

нэзочинрээ
нэзочинрээ
2020-04-30 09:27

ямар хэрэгтэй юм ноолуураа өгнө үү байна уу та нар өөрсдөө баахан ямаатай хамаатай юмаа.одоо дэндүү замбараагүй өсгөсөн ямаагаа цэгцлөх боломж олдож байгаа бусуу.энэ шун�##�ын бузарууд бахан ямаа өсгөж сувьдагласан хэд байхаа

Монгол
Монгол
2020-04-30 09:38

Ноолуур ноднин 100000 байсан энэ жил мөн тэр хавьцаа байх байсан. Гэтэл засгийн газар нэмэгдэл урамшуул�##� олгож 100000 хүргэнэ гэж үндсэн үнийг нь унаг�##�аа. Ингэж дандаа дарга нарын өмчлөлд байдаг ноолуурын компаниудын захи�##�гыг биелүүлж.

Үргэлжлэл
Үргэлжлэл
2020-04-30 09:43
Reply to  Монгол

м�##�чдыг хохироолоо. Энэ бол томчуулын хийж байгаа нэг төрлийн з�##�ь мэх юм даа. Зах зээлийн үнээр худлаа оролдож дундаас завшиж болдог ийм арга дэлхийд байдаг. Тэрнийг хэрэглэж байна. Ер нь дарга олны тусын тулд биш өөрсдөдөө л ашиг олох юм

Зочин
Зочин
2020-04-30 09:53

ноолуурийн асуудлаар MAH попороод муухай харагдаж байнаа зах зээлийнхээ жамаар явагээ гээд дотоодийнхоо үйлдвэрлэлийг дэмжээд гаднаас ноолуур авах хүмүүсээ хэд хоног хориж тандаж байгаад зах зээлийнхээ жамаар яваг гээд орихино биз улсад хо

Зочин
Зочин
2020-04-30 09:53

odoo xuuxed baitugai bugd xecuu bga biz.ajilgui surguuigui orlogogui.yama a bol yarguigaa ideed mongoo avaad saixan bga baixoo.

Зочин
Зочин
2020-04-30 09:53

Ямар ч мэдлэггүй томилгооны хулгайч сайдууд хулгайчийн үүр болчихсон ёстой б�##�арсан үумаа

zail
zail
2020-04-30 09:53

Хошин шогийн юм болох нь

ХУДАЛЧ
ХУДАЛЧ
2020-04-30 09:54

ХУДАЛЧ ХУЛГАЙЧДЫН ХИЙХ ЛУЙВРЫН СОНГУУЛЬ

малнуудаа
малнуудаа
2020-04-30 09:55

ямар ичих нүүргүй болсон хүмүүс бэ тэр 20000 хоолгүй ядарсан өвдсөн хүнд өгөөч м�##�нуудаа

Зочин
Зочин
2020-04-30 09:55

Одоо юу ч гэхэв дээ. М�##� м�##�аа дэмжинэшд юу гэж м�##� хүнийг дэмжих вэ

Зочин
Зочин
2020-04-30 10:11

Ард түмэнд итгэл �##�дангуут ямаанд хайр зарлав гэж.

Зочин
Зочин
2020-04-30 10:17

Эднүүсийн.мэдрэл зүгээр үү

Ямаа
Ямаа
2020-04-30 10:18

М�##�чид өнөө маргаашдаа арай турж үхэх болоогүй Нийслэлд байгаа амьжиргаа доогуур байгаа айл өрхдөө өгөөч ЮУ Ямааны Ноолуурд бэ ЭНЭ ЭРГҮҮТЭХЭЭ БОЛИОЧ

Зочин
Зочин
2020-04-30 10:18

Ta nar boli za yu.

erguu
erguu
2020-04-30 10:19

Ingj ergvvfj baihaar naad mngoo hool undgvi baigaa mahni mongogvi irgddee ogooch m#ll n haya fos m#lchid araich mahaa hvch hvrehgvi baihgvi shvv us fvlee ondor orfogoor awahgvi arail oor hof gazar heshvv bgaa bvh ym n vnefi soiiorch bhaa bo

buu uzegdeg
buu uzegdeg
2020-04-30 10:20

chabaas#aa iim teneguudiig deeree gargasan bid l buruutai dahin buu uzegdeg

Зочин
Зочин
2020-04-30 10:21

Цаана чинь хүний нялх үр харангадаж үхэж байхад жаахан амьдр�##�тай юм яриач

Зочин
Зочин
2020-04-30 10:22

uls orniig dampuurch bgaad gaixax ym alga yana aa

Зочин
Зочин
2020-04-30 10:22

одоо ноолуурын цаг дуусчээ гэж цаг үеэ олоогүй л бна өөр хийх ч юмуу сэтгэх ажил зөндөө лбхийм

Зочин
Зочин
2020-04-30 10:24

Таарчихсан дүнкүүнүүд

Зочин
Зочин
2020-04-30 10:28

Наад хэдийгээ хар!
М.Энхболдынхон өөрсдөөсөө гаргаж өгөх юм байлгүй дээ!

Зочин
Зочин
2020-04-30 10:29

Улаан сайд Улаан туучий юм даа

Зочин
Зочин
2020-04-30 10:30

Нэг кг ноолуур 100 мянган төгрөг одоогийн ханш45 мянга үүнээс60 мянга үлднээдээ60 мянгын 20 мянгыг нь 45 дээр нэмж 65 болгоод үлдсэн 40 мянга нь тэд нарын х�##�аасанд орж байгаа

Зочин
Зочин
2020-04-30 10:33

зах зээлийн хуулийг мэддэгүй юм уу

Зочин
Зочин
2020-04-30 10:55

Novsh hoolgui honoj bgaa uchnuun urh ailuud bna ta nar gudmaar alhaad yavaad uz today mahaa 100gr avch. Ideh talhaa tallaj huvaaj avch bna yasan Bayan, Tansaglah durtai novshnuud ve m#lchid m#lchid ter humuusiig hucheer m#l m#lluulaad bgaa

Зочин
Зочин
2020-04-30 11:19

Улааны сэдлийг манай хятадуудад үйлчилдэг �######� долоогчид л унагаж байгаа нь тодорхой

jjjk
jjjk
2020-04-30 12:05

pzaa soliorchee

Иргэн
Иргэн
2020-04-30 12:16

Тэгээд яг 20000 төгрөг өгч харагдаач.

Зочин
Зочин
2020-04-30 23:23

Ийм их мөнгө тараах гэж байгаа юм бол татвараас биш, худ�##� цуурх�##� тараасан Улааны х�##�ааснаас ав.

Зочин
Зочин
2020-05-01 06:55

ТА нар болилдоо. ЗАХ зээлийнхээ жамаар л ноолуур зарагдах ёстой шүү. АРД түмэн мах, сүүгээ зах зээлийн үнээр л хэл амгүй аваад болж байна. ЧАДДАГ юм бол хотын ядуучуудад мах, сүү авсан кг, литр дээр нь мөнгө өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button