НИЙГЭМ

"20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 800 мянган малчны орлогыг нэмэгдүүлнэ”

УИХ-ын чуулганы лхагва гаригийн /2020.04.29/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн хууль, тогтоолын төсөл, бусад шийдвэрийн талаар төсөл санаачлагч, Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан гишүүд мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг уншиж танилцуулсан. Засгийн газраас гаргасан тогтоолын жишгээр Монголд 10 мянган тонн ноолуур гаргадаг бөгөөд үүний 3000 тонныг дотооддоо харин үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жилд онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авах хүчин байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсч байна.

Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуур авалтыг хийж эхэлсэн. Нийт 14 аж ахуй гэрээ байгуулж ноолуур худалдан авах ажиллагаа явагдаж байна. Ямар ч байсан нэг кг ноолуурыг 20 мянган төгрөгөөр авна. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байна” гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-04-30 16:42

Түмний татварын мөнгийг сонгуулийн өмнө өвчинөөр д�##�имдуулж ур�##�дан үрж байна. Хувиасаа мөнгө гарга гэвэл яах бол. 5 их наяд төгрөг гэдэг яг хүмүүст өгөх юм бол их мөнгө. Арчаагүй ур�##�даан.

Холбоотой мэдээ

Back to top button