"Ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй авах хуулийн төсөл өргөн барина”

ШИНЭ намаас мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс гурван хуулийн төсөл өргөн барихаар болсноо мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-үүдэд онцгой нөхцөлийн зээл олгох, зээлгүй ахмадуудад олгосон үнэт цаасыг хоёрдугаар улиралд багтаан бэлэн мөнгө болгох, ноолуурыг газар нутгийн байршил хамаарахгүй ижил буюу кг тутам нь 100 мянган төгрөгөөс буулгахгүйгээр авах хуулийн төслүүдийг өргөн барихаар болсон” гэдгийг мэдэгдэв.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд "100 жилд нэг удаа тохиолддог, үл үзэгдэгчтэй тэмцэж буй дайн гэсэн үг. Гадны улсууд их наядаар нь зарцуулж иргэдээ авч байна. Дайны үед л төр засгийн хэрэг гардаг. Төр засаг өнөөдөр хөдлөх ёстой. Гадаадад байгаа иргэдийг хүсэлт тавьсан тохиолдолд шаардлагыг харгалзаж байж авчирна гэж байна. Дайны үед чи гадаадад зорчсон үед чиний хохь гэж яаж хэлж чадаж байна аа. Нэг ч гэсэн Монгол Улсын иргэн ийм нөхцөлд орж байгаа бол төр арга хэмжээ авах ёстой. Ийм зүйлсийг оруулахгүй байж хуульд хязгаарлана, хорино л гэсэн заалтууд оруулсан байна. ААН-үүдэд сайхан үг биш жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл л хэрэгтэй байна” гэв.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daljakuud tatvar toldoggui myngatuudiig ulsiin tosviin mongoor demjihee bolio
atsnii m#lchid hungulult uramshuulal hvrtehguu zvilgui tejeebrvvd tatbar tulugchdiin mungiig tedend dur mden zartsuulj bga vhrvvd bitgii songo
Юун хууль гаргах. Зах зээлийнхээ жамаар явдаг юм биш үү.
2 �##�и�##�агч