НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

“Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 9 тэрбум төгрөгөөр буурсан”

Монгол банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүчдийн асуултад хариуллаа.

Тус банкны удирдах зөвлөлийн гишүүд дараах мэдээллийг өглөө.

Энэ оны эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл 350 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Банкны салбарын зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар 17 их наяд төгрөгтэй тэнцжээ. Үүний 15.1 их наядыг төгрөгийн зээл, 1.9 их наядыг гадаад валютын зээл эзэлж байна. Зээлийн үлдэгдэл гуравдугаар сард өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс хоёр хувиар буурсан. 

Банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 9 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувьтай тэнцэж байна.  Хугацаа хэтэрсэн зээл гуравдугаар сард өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсөж, нийт зээлд эзлэх хэмжээ 6.7 хувьтай тэнцлээ. Ийнхүү өссөн нь боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэнтэй холбоотой байна. 

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button