УЛС ТӨР

О.Бум-Ялагч: Манай нам нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй, шалгалт авна

СЕХ өнөөдөр /2020.05.01/ Монголын Ногоон намыг сонгуульд оролцохыг бүртгэж, батламж гардууллаа.

Энэ үеэр тус намын дарга О.Бум-Ялагч “Монголын ногоон нам “Ногоон сонголт” мөрийн хөтөлбөрөө боловсруулж ҮАГ-т дүгнүүлсэн. Санхүүгийн тайлан зэрэг бүх зүйл хуулийн хүрээнд гэдэг нь баталгаажиж, сонгуульд оролцох батламжаа авлаа. Монголчууд улаан, цэнхэр сонголт хийж нэг хэсэг явлаа. Өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль экологио хамгаалсан орчинд амьдрах эрхтэй. Бид Сонгуулийн Ерөнхий хороод хэд хэдэн хүсэлт тавьсан. Бидний яриад байгаа мөрийн хөтөлбөр, эдийн засгийн тогтвортой хөгжлийн асуудлыг хэр ойлгосон бэ гэдгийг нь ойлгосон, итгэл үнэмшилтэй хүмүүсийг сонгох ажил явагдаж байгаа. Манайх иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжиж, хамтарч ажилладаг. Зарим тойрогт хоёр гурван хүний нэр давхцаж байгаа учир шалгалт авна. Мөнгө төгрөг авахгүй. Мөрийн хөтөлбөртэйгээ холбоотой асуулт тавина. Экологийн баримжаатай, эдийн засгийн баримжаатай холбоотой асуудлаар асуулт асууна. УИХ-д гараад мөрийн хөтөлбөрөө та яаж хэрэгжүүлэх вэ. Ямар хууль эрхзүйн орчинд таньд байна вэ. УИХД-д гарах таны шалтгаан гэх мэт асуултууд тавина” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-05-01 12:27

энэ хүн нэрнээсээ болоод Бум-ялагч биш Түм-ялагдагч болоод улс төрийнх нь карьер дуусах нь л дээ,уг толгой нь гайгүй ажиллаж яваад мөнгө дагаад буруу эргэчихдэг болохоор л тэр

Зочин
Зочин
2020-05-02 06:23

Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button