УЛС ТӨР

“Анх-Отгон” МАРГААШ нутаг буцна

Манай улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн буюу олон нийтийн нэрлэснээр “Анх-Отгон” маргааш нутаг буцахаар болжээ. Тэрээр Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр явах аж.

Гуравдугаар сарын 10-нд халдвартай нь тогтоогдсон франц иргэн ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрсэн билээ. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд эмнэлгээс гарч, үргэлжлүүлэн Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаа юм байна.

Түүнийг эдгэрсэн талаар мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хүргэж “Монгол эмч, эмнэлгийн ажилчид түүний биеэс коронавирусийг зайлуулж чадлаа. Бид уушгины нэвчдсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгааг онцгой анхаарч ажилладаг. Энэ шинжилгээг өдөр болгон хийж явсны үр дүнд франц иргэн эдгэрч гарлаа” гэсэн билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button