УЛС ТӨР

ЧУУЛГАН: Төрийн аудитын тухай хуулийг баталлаа

Өнөөдөр /2020.05.01/ УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, эцэслэн баталлаа.

Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт, асууж, үг хэлсэнгүй.        

Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд хуулийн төслийг бүхэлд нь дэмжих санал хураалтаар гишүүдийн 78 хувь нь дэмжсэнээр Төрийн аудитын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг баталлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний аудитын газар Үндсэн хуулийн байгууллага боллоо. Хараат бус аудитын байгууллага болж ард түмний өмч хөрөнгийн нүд чих болох хууль эрх зүйн шинэ орчин үүсч байна. Шинэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий аудитор Занданбатад үүрэг болгож байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button